Олон улсын монгол судлалын бага хурал Вашингтон хотноо зохиогдоно

img

АНУ дахь Монгол соёлын төв, Монгол Улсын элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулдаг “Олон улсын монгол судлалын бага хурал” зургаа дах жилдээ Вашингтон хотноо “Чингис хаан -850” сэдвийн дор зохиогдоно.   Ирэх тавдугаар  сарын 4-5-ны өдрүүдэд зохиогдох уг хурлыг Чингис хааны 850 жилийн ойд зориулж байгаа тул Монгол улсын Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулах аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сурвалжлагчийн асуултад Солонгост суух Д.Гэрэл Элчин сайд хариулж байна. ..../солонгос, монгол/ нэг үндэстэн гэдэг нь бол түүхийн бичиг, баримтаас нотлогдчихсон юм шүү дээ. Энэ нь бол олон олдвор байгаа, түүхийн бичиг, баримтууд байгаа, эрдэмтэд энэ дээр өөрсдийнхөө дүгнэлтийг гаргачихсан байгаа. Судалгаанаас аваад үзэхэд ер нь холбоотой байсан. Жишээлбэл ганцхан л зүйлийг дурдахад олон хаад, ноёдууд эхнэр, хатнаа авдаг байсан. Ийм уламжлалууд байсан. Энэ нь ер нь харилцаа, холбоотой байсны нотолгоо юм. Түүнээс гадна хэлний хувьд авч үзэхэд эд нар алтайн язгууртай, ижил төстэй үгнүүд маш их бий. Та нар ирээд анзаарсан байх. Баруун, зүүн гэхэд яг л тэрүүгээрээ хэлж байх жишээтэй. Жишээлбэл Зэжү арал дээр жоохон хязгаарлагдмал, гадны нөлөө орох боломжгүй газар бол 200 гаруй монгол үг байдаг гэсэн. За энийг нотолсон. Өөрөөр хэлбэл 200 үг гэдэг бол бараг л ярьчихаж болохоор монгол үг байна...гэж хэлээд сууж байна.
2012-03-19