
Цагдаагийн экс дарга нарыг Нэгдсэн хоёрдугаар эмнэлгээс Ганц худаг дахь урьдчилан хорих төвд шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэхээр цагдаа нар очлоо гэсэн мэдээллийн дагуу манай шуурхай сурвалжлах багийнхан тус эмнэлэгт гурван цагийн өмнө очсон билээ.
Тэгвэл яг одоогийн байдлаар эмнэлгийн эмч, удирдлагууд нь цагдаагийн дарга нарын биеийн байдал муу байгаа тул өвчтөнүүдээ явуулахгүй хэмээн тасгийн хаалгаа түгжчихээд цагдаа нарыг оруулахгүй байгаа гэнэ.
Ч.Амарболдын өмгөөлөгч нь эмнэлэг дээр ирж уулзах гэсэн боловч цагдаа нарыг түүнийг дотогш нь оруулахгүй байгаа аж.
Харин хэдхэн минутын өмнө Сүхбаатар дүүргийн шүүхийн тамгын газрын дарга эмнэлэгт ирж шүүхийн захирамжийг эмч нарт танилцуулахаар дотогш орлоо гэсэн мэдээллийг бид хэдхэн мөчийн өмнө аваад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ