Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи  зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 1-3 градус дулаан байна. Өглөө 05 цагийн байдлаар 14 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, төвийн нутгаар баруун өмнөөс, зүүн зүгийн нутгаар хойноос, говийн нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 7-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус, говийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ