Долоон цаг үргэлжилсэн албадан саатуулах ажиллагааг зогсоолоо

img

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн экс удирдлагуудыг өчигдөр буюу энэ сарын 19-ний 18.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн II эмнэлгээс ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангийн эмнэлэг рүү хүргэхээр болсон талаар мэдээлэл манай сайтад ирсэн юм. Уг мэдээллийн дагуу манай сурвалжлах хэсэг Сүхбаатар дүүргийн II эмнэлэг дээр 18.30 цагт очсон билээ. Энэ үед эмнэлгийн гадаа цагдаагийн нэмэгдүүлсэн бүрэлдэхүүн ирж, 30 орчим цагдаа хамгаалалтад гарсан. Мөн эмнэлгийн гадаа үүдэнд цагдаагийн экс удирдлагуудын ар гэрийнхэн “Цагдаа улс төрийн, Ц.Элбэгдоржийн золиос биш” хэмээн дуу дуугаа авалцан орилж байсан юм. Энэ үйл явдал тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн амар тайван байдалд нөлөөлөхөөс гадна тэдэнтэй уулзахаар ирсэн ар гэрийнхнийхэн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж байлаа. Үүнээс гадна тус эмнэлэгт Яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн ирж буй өвчтөнг дотогш нэвтрүүлэхэд багагүй хүндрэл учруулж байсан юм. Энэ мэтчилэнгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цагдаагийн төлөөлөл нэмэгдсээр эмнэлгийн гадна талд 21.20 цагийн орчимд 120-130 орчим хүн цугларсан байлаа. Тэдгээрийн дунд ахмад настны тэтгэвэртээ гарсан цагдаа нарын төлөөлөл ирсэн байв. Тэрбээр “Би энд хүний мууг үзэх гэсэн дээ, эсвэл бусдыг турхирах гэсэн дээ ирээгүй. Монголд шударга ёс байдаг юм уу. Түүнийг хэрхэн хэрэгжүүлж байгааг өөрийн нүдээр харах гэж ирсэн юм. Цагдаа ч гэсэн хүн. Энэ арми Монголын нэг хэсэг, хүн учраас тэдэнд жаахан ч гэсэн эрх байх ёстойг төр засаг харж байна уу гэдгийг харах гэсэн юм. Цагдаа гэдэг нохойд барьдаг мод биш биз дээ” хэмээж байлаа. Түүнтэй ийн  цөөн хором ярилцсаны дараа ЦЕГ-ындаргынүүрэггүйцэтгэгчасан, хошуучгенерал Ч.АмарболдынөмгөөлөгчО.Алтангэрэл үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар эмнэлэг дээр ирсэн юм. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа. О.Алтангэрэл:Эмч нар өвчтнүүдийг зөөх нь амь насанд нь аюултай гэсэн -Та үйлчлүүлэгчидтэйгээ уулзсан уу? -Үйлчүүлэгчтэйгээ уулзаж чадсангүй. Өрөөнийхөн үүдэнд зогсож байгаад гарч ирлээ. -Генерал Ч.Амарболдын биеийн байдал ямар байна вэ? -Сэхээн амьдруулах тасгийн эмчийн хэлж байгаагаар “Яагаад ч өнөөдөр энэ хүнийг эмнэлгээс авч явж болохгүй. Эндээс авч явбал амь насанд нь хохирол учирна. Тиймээс бид явуулах эрхгүй. Бид тангарга өргөсөн эмч нар” гэж байна. Тиймээс цагдаа нар эмнэлгийн хаалга үүдийг эвдэлтэй нь биш, хүч түрэмгийлсэн ажиллагааг тэр тусмаа Сэхээн амьдруулах тасагт хийх боломжгүй гэж үзэж байх шиг байна. -Ар гэрийнхэн нь цагдаа нартай зөрчилдөөд сэтгэл санаа нь тавгүй байх шиг байна? -Ар гэрийнхэн нь гэхолон хүн алга байна. -Шүүхээс захирамж гаргасан гэсэн. Та үүнтэй танилцсан уу? -Шүүгчийн захирамж өдөр гарсан. Цагдан хорих шийдвэр хэвээр байгаа. Энэ шийдвэрийг ШШГЕГ-ын 461 дүгээр ангид үргэлжлүүл гэсэн агуулгатай байсан. Одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа өөр нэг захирамж бий. Энэ сарын 16-ны өдөр гарсан захирамж өмнөх захирамжийг хүчингүй болгоогүй тул одоогоор хүчин төгөлдөр биш байгаа. Уг захирамжид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн харъяанд өгч, Сүхбаатар дүүргийн эмнэлэгт шилжүүлье гэсэн. -Өмнөх шийдвэрээ хүчин төгөлдөр болголгүй дахин захирамж гаргалаа. Алийг нь мөрдөх ёстой юм бэ? -Хүчингүй болсон болоогүй шүүхийн захирамж өнөөдөр гарсан. Хүчин төгөлдөр хэрэгжих ёстой. Цагдаагийн байгууллага энэ үүргийнхээ дагуу ирсэн байна. Миний хувьд үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар ирсэн боловч дотогш оруулсангүй. Эмч нар өөрсдөө дотроосоо түгжихээд оруулахгүй байна. Энэ байдал цагдаа нарыг ч хүнд байдалд оруулж байгаа. Эмнэлгийн хаалгыг эвдээд дотогш нэвтрээд дусал, аппарат зүүсэн байгаа өвчитнүүдийн эмчилгээг таслаад аваад гарна гэдэг байж болохгүй зүйл. -Шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Энэ асуудал юу болсон бэ? -Татгалзсаныг хүлээж авахгүй гэсэн хариуг өнөөдөр өгсөн. -Таны үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтээд тав хонож байна. Даралт нь сахарын хэмжээ нь ямар байна вэ? -Би хэвлэл мэдээллийнхэн та бүхний адил мэдээлэлтэй байгаа. Цусан дахь сахарын хэмжээ нь 20-иос буурахгүй байна гэсэн. Энэ нь их хэмжээ юм шиг байна. Би анагаахын хүн биш болохоор энэ талын ойлголт муу байна. -Та өмнөх өдрүүдэд үйлчлүүлэгчтэйгээ уулзсан уу? -Ар гэрийнхэнтэй нь уулзаад биеийн байдлыг нь асууж байгаа. Өнөөдөр захирамж гарсан гээд уулзах гэж ирсэн чинь оруулсангүй. Өмгөөлөгч нь байна гээд учирлаад цагдаа нарын хамгаалалтыг нэвтрээд очихоор эмч нар нь цаана нь Сэхээн амьдруулах тасгаа түгжихээд оруулахгүй байна. “Чиний өмгөөлөгч байх бидэнд хамаагүй. Бид хэнийг ч оруулахгүй” гэж байна. -Эмч нарын энэ эсэргүүцлийг хүлээн аваад шүүхийн шийдвэрийг хойшлуулах боломж бий юу? -Цагдаа нарын хувьд шүүхийн шийдвэр биелүүлэх ёстой. Гэхдээ энэ олон хүний амь насыг хариуцаж байгаа хүмүүсийг зодоод, хөөгөөд явуулалтай нь биш. Байдал нь өөрөө их ээдрээтэй боллоо. Ийм байдлаар тэрбээр бидэнд мэдээлэл өгсөн юм. Үүний дараа 22.23 цагийн орчимд эмнэлгийн үүдэнд цагдаа нар 06-77 УНБ улсын дугаартай “Delica” маркийн автомашин 22.23 цагийн орчимд эмнэлгийн үүдэнд авч ирсэн юм. Энэ үеэр эмнэлгийн үүдэнд байсан цагдаагийнхны ар гэрийн төлөөлөл цагдаагийн экс удирдлагуудыг “Энэ машинд суулгавал машины өмнүүр орж дайруулна. Бидний зүгээс өнөөдөр 2-3 хүний амь насыг золиослоход бэлэн. Одооноос эхлээд цагдаа нарыг гудамжны нохой ч тоохгүй. Та нар өнөөдөр нэг их сүрхий шударга төрийн төлөө ажиллаж байна гэж бодож байна уу. 2008 оны долдугаар сарын 1-нд та нар энэ дарга нартайгаа хамт цусаа гойжуулаад явж байсан биз дээ. Та нарыг хэн ч хамгаалахгүй шүү дээ. Хувцасаа тайлаад ажлаа хаяач.Хүний эрх эрх чөлөө гэж яриад л байна. Тэр чинь хаана байна. Өнөөдөр парламентийн засаглалтай орон уу, Ерөнхийлөгчийн засаглалтай юм уу. Ц.Элбэгдорж болъё” хэмээж байсан юм. Ийн цагдаагийн экс удирдлагуудын ар гэрийнхэн болон цагдаа нарын тэмцэл нэг хэсэг ширүүссэн юм. Үүний дараа удалгүй Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ө.Энхтөр нар ар араасаа ирж, эмнэлэг рүү орсон юм. Шүүх, цагдаагийн удирдлагууд ийн ирсэн боловч асуудлыг намжааж чадсангүй. Үүний дараа Эргүүлхамгаалалтынгазрындаргаасан, цагдаагийнхурандаа Ш.Батсүхийн дүү хэмээн бидэнд өөрийгөө танилцуулсан эмэгтэй “Намайг цагдаагийн албан хаагчид хүч хэрэглэж эмнэлгээс гаргасан.  Цагдаа нар өнөөдөр улс төрийн золиос болж байна. Ерөнхийлөгч шударга гэсэн баг зүүгээд, ард түмнээ хуурч байна. Ц.Элбэгдорж жил гарны дараа суудлаасаа бууна. Тэр үед монголын ард түмэнд шүүгдэнэ. Ийм цаг ирнэ гэж би бодож байна. Ард түмэн, цагдаа хоёрыг хагаралдуулж байна. ЦЕГ-ын Ц.Сандаг-Очир өнөөдөр цагдаа нарыгаа хамгаалах ёстой. Албан үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсээ өмөөрч яагаад өөрийн байр сууриа илэрхийлэхгүй байгаа юм бэ. Төр иргэнээрээ тоглож байна. Цагдаагийн дарга нар нь тэнд эмчлүүлж байхад хонгилын өрөөгөөр нь дүүрэн цагдаа нар зогсож байна. Дарга нараа өмөөрөхгүй байна. Өнөөдөр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг намжаасан хүмүүс энэ хэрэгт буруугүй” хэмээж байсан юм. Энэ мэтчилэнгээр үйл явдал өрнөж,  үдшийн 00.35 цаг гэхэд цагдаагийнхан хамгаалалтаа буулгаж, долоон цаг үргэлжилсэн албадан саатуулах ажиллагааг зогсоосон юм.  Учир нь Сүхбаатар дүүргийн II эмнэлгийн Сэхээн амьдруулах тасгийн эмч нар “Өнөөдрийн хувьд цагдаагийн экс удирдлагуудыг эмнэлгээс авч явах боломжгүй. Энэ нь эдгээр хүмүүсийн эрүүл мэндээс гадна тухайн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бусад хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд халтай” хэмээн цагдаагийнханд тайлбарласан тул цагдаагийнхан ийн албадан саатуулах ажиллагааг зогсоож, хамгаалалтаа буулгахаар боллоо” хэмээн генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Харин энэ үеэр цагдаа нар болон эмнэлгийн зүгээс албан ёсны байр суурь илэрхийлэхийг хүссэнгүй. Ингээд үдшийн 00.35 цагийн орчимд эмнэлгийн гадаа цугласан олон тарж, намжсан юм.     Н.Ариунаа С.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Яагаад цагдааруу ингэтлээ довтлоод байгааг ойлгохгүй байна. Муу эмч, муу багш нар хаа сайгүй л байна. Хүний амь насыг хөнөөчөөд ажлаа хээв нэг хийж л байна, хүний хүүхдийг зодож чанчиж, мөнгө татаж бэлжиж байгаа багш нар ч байна. Хүнд суртал гаргадаг дүүрэг, тамгын газар гээд олон л байгууллага хүмүүс байдаг. Яг үүнтэй адилхан цагдаад сайн муу олон л хүн байгаа. Тэгэхлээр эцсийн буруутан нь төрийн дээр байгаа нөхдүүд л улс орон, нийгмийн байдлыг завхруулснаас болж байгаа хэрэг. Цагдаа нохойд барьдаг мод биш шүү дээ. Ард түмэн минь сайн ялгаарай даа.
2012-07-23
chi ene ovchnoor ovchlood uzvel yamar baidgiig ni mednedee.yu ch medehgui baij...
2012-03-22
engiin irgen hereg hiigeegui bol tsagdaa haash ni chireed yavhiin be?
2012-03-22
Bat old:
Elbegee_saixan yum xiij bna , bogin nastai xun dee , ter xund nas gej baixgui , bogin nastai xun, dee, xu
2012-03-22
Xe xe. Ene xediig diilexgui yum bna l doo.
2012-03-21
toogii:
20 jiliin umnu ed nar ch bas turuuch bsan hiisen ajlaaraa l hurandaa general bolson adilhan l tsagdaa nar margaash elbegdorjiin shiidver tanai, manai gert ch hurne shu mongolchuudaa hudlaa shudraga gej yridag hudalch yrunhiilugch maani sandal shireeniihee tuluu yu ch hiihed belen boljeeeeeeeeeeeeee
2012-03-21
Mongol tsagdaa:
Police-iinhon muuhai humuus shuu
2012-03-21
irgen:
muu tsagdaa narig odoo l tseverleh heregtei yaj humuusig deerlehdeg bilee novshnuud
2012-03-21
Haramsaltai baina:
Gehdee police arai deerelhuu buduuleg baisan yum. Odoo bish gehed hezee neg tsagt iim yum boloh baisan. Bi Police-iin humuusiig jaahan uhamsartai baisan bol iim zuild hurehgui baisan gej bodoj baina.
2012-03-21
erkhem:
MAN songuul luivardaagui bol Elbegee bas ard tumen uurlahgui l bh bsan.MAN ard tumnee yu ch medehgui haranhui buduuleg gej bodohoo bolimoor yum.zarim neg haranhui teneg humuus MAN aa omoorohoo bolimoor yum.
2012-03-21
hehehehhe Tsagdaagiinhaa heriig gutaaj yavaa heden sheesnuudiig omoorch yana daa.Tsagdaag Nyamdorj shees l iim bolgoj bgaa sh dee. Engiin ardiig bol ali hezeenii heregiig ni taslaad l shorond hiichihsen bgaa daa Muusain Lalariin 4 tsagdaagiin dargiin uureg guitsetgej bsan baasnuud.Shorond orohooroo hoshnogoduulahaa medeed omdondoo tavij bna daa kkkkkkkkkkkk
2012-03-20
chi ymar sain harawee aain hahahaha chi ingej yrij bhiig bodwol tagnuul yum bishuu aain
2012-03-20
GOLGOO CHI HELCHEECH MDHIIM BOL
2012-03-20
uuu muu gem heregten pisdaaaa:
chi yuwee llraa ain... chi muu batsaan munhud orshhiig chin hariyaa xarin TURIIN TSAGDAA UURD ORSHIG!!
2012-03-20
huts bndia xarsiim shg shaaxiin zlaach
2012-03-20
Ард:
Тэр тохиолдолд гэмт хэрэгтнийг газар дээр нь Линчдэх систем тогтоно оо. Цагдаагүй, прокуроргүй шүүгээд шийтгэдэг систем юм
2012-03-20
Алуурчин цагдаа нар альбин чөтгөр лүүгээ үүрд тонилсугай... Ард иргэд минь ашид мөнхөд орштугай, Хурай Хухай Хурай....
2012-03-20
uuu muu gem heregten pisdaaaa:
chi yuwee llraa ain... chi muu batsaan munhud orshhiig chin hariyaa xarin TURIIN TSAGDAA UURD ORSHIG!!
MAN-iin omnoos tsagdaa helmegdeh yosgui shuu Monh-orgil nobshoo
2012-03-20
Бидний татвар төлсөн мөнгөөр буу сум, хувцас хунар, хоол хүнс, унаа унш, байшин хаус бариулчихаад одоо биднийгээ алах болов уу??? Ингэж давруулахгүй л болов уу... Сайхан мэдэээрэй.
2012-03-20
Энэ муу хэдэн цагдаад шургалсан гэмт хэрэгтэн, алуурчин цагдаанууд юу ч биш хэтээсээ МАН-ын авилгачид, алуурчид, луйварчид та нарын эрин үе дуусч байгаа шүү. Remember!!! Fucking Wankers!!!!
2012-03-20
Иргэн:
энд хэнч юу ч мэдэхгүй мөртлөө амнийхаа зоргоор хуцаж өгөх юмаа тээ...угаасаа муу сда нар одоо цагдааг буруутгаад энэ бүхний эцэст хөөрхий цагдаа мяа болж дуусч бх шив ХӨГИЙН ГӨЛӨГНУУД ТА НАР ҮХЭЭСЭЙ
2012-03-20
Suren:
Эд нарыг чинь буудах гэж байгаа биш биз дээ.Тур саатуулж шалгах гэж байхад худлаа овдоод...Хуулиа уг нь оорсдоо мэдмээр л юм.
2012-03-20
иргэн:
цагдаа нар ямар ч ёс суртахуунгүй утсан хүүхэлдэйнүүд дарга цэрэг бүгд адил 7сарын 1нд эр эм хүүхэд хөгшин ялгалгүй нүүр нүдгүй зодож харааж байсан ард түмэн мартахгүй цагдаа нар өөрсдөө хүн биш юм шиг
2012-03-20
НЯМКА МИНИ АЛУУРЧИДЫГ ХЭЛЭЛДЭЭ. Яасан АРДЫН НАМ ЧИНИ СУЙРЭХ ГЭЭД БАЙНА УУ.....цагдаа буудсан гэж монголчууд бугд мэдээд байхад ШИРЛЭЭД Л.........!!!!
2012-03-20
Нямка МИНИ ШУДРАГАА ХАРУУЛААД ЭНЭ АЛУУРЧИНГУУДЫГ ХЭЛЧИХ Л ДЭЭ . Ардын нам чини суйрэх. ГЭЭД БАЙНА УУ
2012-03-20
umhii aluurchid bur davartsan
2012-03-20
huts bndia xarsiim shg shaaxiin zlaach
ЕРОНХИЙЛОГЧ ЗОВ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙНА. Ардын намын алуучин авилгачид хурандаа нартай хуйвалдаж хэрэг завааруулж байгааг монголчууд мэдэж байгаа....... Нямка мини шудрагаа НЭГ ХАРУУЛААЧ ЧИ ИЙМ Л АМЬТАН ШУУ ДЭЭ.
2012-03-20
энэ амарболд нь ардын хүүхдийг алж эрүүдэн шүүж байдаг дүү нь гэх нэг нөхөр бас элбэгдоржийг буухаар ард түмнийг шүүнэ гэж занж байдаг ямар даварцан ялтангууд вэ ахыг нь цаазлаад дүү мүүг нь монголоос албадан гарга хөөн зайлуул
2012-03-20
АРДЫН НАМЫН АЛУУРЧИН АВИЛГАЧИД ЦАГДААГЫН ХУРАНДАА НАРТАЙ ХЭРГИЙГ ЗАВААРУУЛЖ БАЙГААГ БУХ ХУН МЭДЭЖ БАЙГАА ШУУ. Еронхийлогч зов шаардлага тавьж байна
2012-03-20
Amaraa:
Unende bol ter har odor ard tumench tsagdaa narch hargis hertsgii awir gargaj zunduu hun bertej gemtsen shu de gehde hamgiin aimar shunu bolson uil ywdal shu de buutai har mashintai nuuts albanii zaluus bayriin daalgawaraar ard irgediig shursheed ywj bsan n bas tsagdaa tsergiinh engiin nomhon ard irgediig ymarch eserguutsel uzuulehgui bhad n nohoi shig zodoj bsan n uneheer haramsaltai ene uil ywdalneg nam neg darga ard tumniig yaaj huwaaj yaaj daramtalj bgaag haruulsan...
2012-03-20