Дунд суудлын хуралдаан болно

img

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбоотой үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдаанаа энэ  сарын 28-ны өдөр болно.   Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн заалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр болсон байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ