Гондураст зэвсэгт этгээдүүд олон хүний аминд халджээ

img

Латин америкийн Гондурас улсын хойд зүгийн Ла Сейба хотод нэгэн бильярдын газарт зэвсэгт дээрэмчид дайран орж зургаан хүнийг буудан хөнөөгөөд, хажуухан дахь байр луу орж гэртээ байсан 15 настай хүүг мөн хөнөөсөн байна. Гондурас улс нь иймэрхүү хэрцгийн шинж чанартай бүлэг гэмт хэргийн тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг бөгөөд, гэмт хэргийн ертөнц нь яг Мексикийнхтэй адил хар тамхины бүлэглэлүүд ноёрхдог гэнэ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ