
Цагдаагийн экс дарга нарыг өчигдөр Ганц худаг рүү шилжүүлэх шийдвэр гарсан хэмээн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна хөл үймээн ихтэй байсан. Тухайн үед цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн ирж, цагдаагийн ар гэрийн төлөөлөл тэднийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, эмнэлгийн ажилтнууд сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа өвчтнүүдээ Цагдаагийн байгууллагад шилжүүлэхгүй хэмээн багагүй хэл ам таталж уг ажиллагааг өнгөрсөн шөнө зогсоосон юм. Эх сурвалжийн мэдээлснээр Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярын гарын үсэгтэй цагдан хорих шийдвэрийг үзүүлж, дээрээс өгсөн үүргийн дагуу явж байна хэмээн цагдаа нар дахин тус эмнэлэгт иржээ. Цагдаагийн экс дарга нарыг шилжүүлэх ажиллагаа дахин эхэлж буйд тэдний ар гэрийнхэн эсэргүүцлээ илэрхийлж, хүнд өвчтэй хүнийг явуулахгүй гэх байр суурьтай байгаа аж. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ