Митт Ромни: Барак Обама чөлөөт эдийн засаг, өсөлтийг хаан боогдуулагч

img

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд найрамдах намын сунгаанд хамгийн амжилттай өрсөлдөж буй Массачусетс мужийн амбан захирагч асан Митт Ромни одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалыг хурцаар шүүмжлэгчдийн нэгэн. Тэрбээр саяхан нэгэн томоохон уулзалт дээр Барак Обамаг АНУ-ын эдийн засгийн эрх чөлөө, өсөлтийг хаан боогдуулж буй этгээд хэмээн шүүмжилсэн байна. Түүний ерөнхийлөгч болмогц хийж гүйцэтгэх ажлууд нь тус улсын эдийн засгийн сэргэлттэй холбоотой учир Бүгд найрамдах намын гишүүд дэмжигчид бусад нэр дэвшигчдээс илүү дэмжиж байгаа юм. Энэ нь одоогийн тус улсын эдийн засгийн таагүй уур амьсгалтай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна. Ардчилсан намаас ерөнхийлөгч Барак Обама өрсөлдөх нь тодорхой болсон бол Бүгд найрамдах намаас одоогийн байдлаар Митт Ромни, Рик Санторум, Рон Пол, Ньют Жинжрич нар ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөж байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Xutsvaa chi tanai termuu shinjanii xujaag axij yag songoj xaragdaach.Ene muu sarmagching ch gesen laluud odoo bushuuxan golomtoor ni delbelchix vel taarna er ni ene muusain xogiin daranguilagch amerikuud odoo axiad neg tom gesgeel ugux xeregtei dee
2012-03-22
Hun:
Adgiin teneg ooriigoo magtana gej. Ene maliin gants hldeg yum ni obama buruutai. Ooroo harin todorhoi shiidel bhgui. Uhaalag amerikchuud enh taivanch huleesti daruu uhaalag obama g songovol deer dee mongold bol elbegdorjiig dahiad ardchilsan namtai hamtad ni songovol 4 hon jild mongoliig asar ih oorchloh bolno doo
2012-03-20