Цэцийн хуралд УИХ-ын дөрвөн гишүүн оролцоно

img

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 28-нд болно. Уг хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх юм. УИХ-аас хамгийн их хэл ам таталж байж гарсан Сонгуулийн тухай хуулийг батлагдсаны иргэн П.Одгэрэл, Н.Ариунболд, П.Сэрчмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Б.Цогтгэрэл нараас Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн Цэцэд тайлбар хүргүүлсэн юм. Уг иргэдээс ирсэн гомдлыг Цэцийн гишүүн Б.Пүрэвням хянаад Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга Үндсэн хуулийн 1.2 , 3.1, 14.1, 16.9, 21.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн тул дээрх хуралдаан болж байгаа юм. Цэц хэрвээ сонгуулийг тухай хууль Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл одоо мөрдөгдөж байгаа сонгууль хүчингүй болох бөгөөд ирэх сонгууль хуучин сонгуулийн хуулиар явагдана. Дашрамд дурьдахад, уг хуралдаанд УИХ-ыг төлөөлж дөрвөн УИХ-ын гишүүн ажиллах юм байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ