
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын сүүлээр ХБНГУ-д айлчлахаар болсон байна.
Германы Канцлер Ангела Меркель өнгөрсөн намар манай улсад айлчлал хийсэн. Түүнийг ирэхэд УИХ хүндэтгэлийн чуулганаа хуралдуулж өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан билээ.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар Германы төр, засгийн удирдлагуудтай албан уулзалтууд хийхээр төлөвлөжээ.
Ерөнхийлөгч Герман дахь айлчлалаа дуусгаад цомхон бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн хамгийн халуун цэг болоод буй Афганистаныг зорих гэнэ. Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүн 2003 оноос Афганд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа билээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ