Хорт хавдрын эсрэг вакцины дараагийн тунг тавдугаар сард хийнэ

img

Охидод умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг хийх аян энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн. Гурван тунгаар хийгдэх энэ тарилгын эхний тунг хийж дууссан талаар  Эрүүл мэндийн яам, Мянганы сорил сан, “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сангаас өнөөдөр мэдээлэл хийлээ.   Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдахаар төлөвлөсөн 14248 охины 76 хувь нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакиныг сайн дурын үндсэн дээр хийлгэжээ.   Дархлаажуулалт Өмнөговь аймгийн хэмжээнд 91.3 хувь, Сэлэнгэ аймаг 69.1 хувьтай байгаа бол Багануур дүүрэгт 78.7, Баянгол дүүрэгт 65.3 хувьтай байгаа аж.   Ирэх тав, есдүгээр сард болох дараа дараагийн тарилгад эдгээр хүүхдүүд хамрагдана. Вакцины сөрөг урвал 48-72 цагийн дотор мэдэгдэх ёстой бөгөөд одоогийн байдлаар гурван охинд хавдах, загатнах шинж тэмдэг илрээд байгаа. Энэ нь хэвийн үзэгдэл хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huue ene vactsin chin turshilt geed bn lee shdee unen ymuu
2012-03-21
mongol:
humuus min ene link ruu orood uz dee... Mongoliin ireeduig zugeer l ustgah gej bna... Hiilgeegui n bayarlaj yav,hiilgesen ni daraagiin vaccine buu hamragd http://www.homeopathyforwomen.org/gardasil_vaccine.htm
2012-03-21
Зочин:
Энэ бол Мянганы сорилын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал Мөнхтайван гэгч ханаж цадахаа мэдэхээ байсан "бүдүүн гахай" Эрүүл мэндийн сайд асан Ламбаа, дэд сайд Цолмон гэх мэтийн хулгайчуудтай нийлж америкийн татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байгаа бас нэг жишээ. Ер нь Америкчууд Мянганы сорилын сангийн Эрүүл мэндийн болон Цэвэр агаар нэртэй хэдхэн хүнийн бизнес болсон утаагүй зуух шахах, хэрэгггүй сургалт семинар хийх мэтийн ард түмэнд ямар ч наалдацгүй зөвхөн хэдхэн төрөөс төрсөн тэрбумтнууд төрүүлдэг хэрэггүй төслүүдээ зогсоох нь зүйтэй. Эдгээр төслүүдийг хянаж шалгах ёстой газрууд нь шалгаж хариуцлага хүлээлгэх цаг нь болсон. Эдгээр лалрууд америкад зарагдахгүй байгаа вакцинийг монголд авчирч шахааний бизнес хииж байна энэ чинь гэмт хэрэг ямарч нотлогдоогүй зүйлийг монгол хүүхдүүд дээр туршиж байна энийг шалгах хэрэгтэй.
2012-03-20
HOTOD YAGAAD GAHTSHAN BGD duuregt hiij bga yum busad surguuliin hvvhdvvd yuah yum bee
2012-03-20