
МАН-ын Ёс зүйн хорооноос зарим гишүүддээ намын эсрэг, намын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зүйл ярьсан гэж амаа хамхиж явахыг сануулж албан бичиг хүргүүлж, тайлбар шаардсан байна.
Уг сануулгыг Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Р.Раш зэрэг гишүүд авсан ажээ. Тэднийг өнөөдрийг дотор МАН-ын Ёс зүйн хороод тайлбараа ирүүлэхийг шаардсан байна. Уг шаардлагад “Төрийн улс төрийн болон намын албан тушаалд сонгогдож томилогдсон МАН-ын гишүүн намын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ намын дүрмийг чанд сахин биелүүлж, аливаа асуудлыг нам дотроо дэвшүүлэн тавьж, олонхи нь дэмжсэн шийдвэрийг дагаж биелүүлэх учиртай.
МАН УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцох бэлтгэл ажлаа хангаж байгаа энэ үед өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа таны өгч байгаа ярилцлага, нийтлэлүүд нь намын нэр хүнд, эв эгдэл, намын эх ашигт сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа тул дахин дээрх үйлдэл гаргахгүй байхыг анхааруулан зөвлөж байна.
Дээрх асуудлаарх тайлбараа Ёс зүйн хороонд 2012 оны 03 дугаар сарын 20-ны дотор бичгээр ирүүлэхийг хүсье.” гэжээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ