“Сүрьеэгүй Монголд амьдрахыг хүсэж байна” уулзалт боллоо

img

Дэлхийн нийтийн хэмжээнд жил бүрийн гуравдугаар сарын 24-ны өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.   Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Глобал сан, Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбооноос  “Сүрьеэгүй Монголд амьдрахыг хүсэж байна” уриан дор уулзалт семинарыг зохион явуулав.   Энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохиогдсон уг семинарт 21 аймаг, есөн дүүргийн ЗДТГ-ын нийгэм хөгжлийн хэлтсийн дарга нар,  Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн зохицуулагч эмч нар оролцлоо.   Энэ үеэр сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцов. Мөн өмнөх жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээ танилцуулж, цаашид үргэлжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ