
Өнгөрсөн амралтын өдрөөр УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах байцаагчид албаны шугамаар олж авсан нууц мэдээллийн мөрөөр хэд хэдэн газарт гэнэтийн шалгалт хийжээ.
Шалгалтаар мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис зарж борлуулсан байж болзошгүй зургаан иргэнийг илрүүлэн саатуулсан байна. Энэ талаар УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дагвасүрэнгээс тодруулахад "Хар тамхины хэрэгт холбогдуулан иргэдийг саатуулсан нь үнэн.
Гэвч хэргийн бодит үнэнийг илрүүлэхэд саад болох учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв. С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ