СЕХ огцрох эсэх хариугаа одоо өгнө

img

“Үндэсний хас”, “Эрс шинэчлэл” зэрэг хөдөлгөөнүүд хамтарч “Шударга сонгуулийн төлөө түр хороо” байгуулж, СЕХ-г бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байгаагаа энэ сарын 13-нд мэдэгдсэн. Тэд өнөөдөр шаардлагынхаа хариуг авна гэж мэдэгдсэн билээ. Мөн өчигдөр“Монголын цэрэг эрсийн холбоо”-ны тэргүүн Г.Баярсайхан, “Олон нийтийн хяналт” ТББ-ын тэргүүн А.Батзориг нар Сонгуулийн ерөнхий хороог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэсэн шаардлагыг хүргүүлжээ. Олон төрийн бус байгууллага, хөдөлгөөнөөс удаа дараалан огцрох шаардлага хүлээж аваад буй СЕХ-ныхон өнөөдөр15:30 минутад  буюу тун удахгүй тэдний шаардлагад албан ёсны хариултаа өгөхөө мэдэгдлээ. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chimgee:
Luvsanjav hulgaich ogtsorvol taarna
2012-03-20