
“Киви” хамтлагийн ахлагч Ука буюу Д.Уламбаяр фэнүүддээ нэгэн өдрийг зориулахаар болжээ. Тэрээр өөрийн бие даасан “I’m in love” буюу “Дурласан бүсгүй” цомгоо худалдаанд гаргаад удаагүй байгаа.
Гэхдээ цомгийн танилцуулгаа албан ёсоор хийгээгүй байсан тул энэ энэ сарын 30-нд “Hi-Fi Mega Store”-т хийхээр төлөвлөжээ.
Бие даасан анхны цомгоо сонсогч, фэнүүддээ танилцуулах үеэр сонсогч, фэнүүдтэйгээ хамт зургаа татуулах, гарын үсгээ өгөх зэргээр хамтдаа нэгэн өдрийг дурсамжтай өнгөрүүлэх гэнэ шүү.
П.Мөрөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ