Газрын хэвлийг ухахыг хориглосон хуулийн хэрэгжилтээр асуулга тавив

img

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавилаа. Учир нь уг хууль батлагдсан цагаасаа эхлэээд гурван жил болж байгаа ч хэрэгжүүлж байгаа ажил нь дорвитой урагшлаагүй. Энэ хооронд байгаль экологид ноцтой хохирол учирч, тэр хэрээр нөхөн сэргээлт хийх боломжгүй болж байгааг Б.Бат-Эрдэнэ гишүүн шүүмжилж байлаа. Түүнчлэн энэ жил сонгуулийн жил болж байгаатай холбоотойгоор орон нутгийн сонгуулийн хуулийн тоосонд дарагдсан байгаа учраас дахин ийнхүү шаардаж байгаа аж. Энэ сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт 3710 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа аж. Энэ нь нийтдээ 22.4 сая га талбайг хамарсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэнэ. Үүнийг өнгөрсөн 2009 оныхтой харьцуулахад 1034-өөр багассан үзүүлэлттэй байгаа ч урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх нь лицензит талбайн хэмжээг улам бууруулах аж. Тиймээс уг асуулгаараа дамжуулж эрхэм гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг хуульд заасан хугацаанд асуулгын хариуг өгөхийг хүссэн байна. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin n:
yndesnii televizeer 3.20 nii tsag ye yzel bodol nevtryylgeer ulsiin ih hurliin gischyyn battulgiin yariltslagiig byh televizeer gargahiig urialj bna . mongoloo geh setgeltei hymyys olj yzeerei
2012-03-20
BuuraaНий:
Худлаа шоудаж байгаа юм Уул уурхайн компаниа нуугаад чи хаа холдох юм бэ Шахааны бизнесчин Батэрдэнэ аваргаа
2012-03-20
Buuraa:
Худлаа шоудаж байгаа юм Уул уурхайн компаниа нуугаад чи хаа холдох юм бэ Шахааны бизнесчин Батэрдэнэ аварга гуай
2012-03-20
Tujiin narsig duusgasan hun ooroo mon uu?
2012-03-20