
“Цагдаагийн экс дарга Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Цагдаагийн удирдлагуудыг цагдан хорих шийдвэр гаргасантай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Тэрээр Үндсэн хуулийн цэцэд “Цагдаагийн дарга нарт Монгол улсын эрүүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2 дахь хэсгийг холбогдуулан шүүж, цэргийг гэмт хэрэгт хамаатуулсан нь зөв эсэхэд хяналт тавьж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан аж. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц өмгөөлөгч О.Алтангэрэлийн мэдээллийг үндэслэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа болно гэсэн хариулт өгсөн байна.
Ямартаа ч Үндсэн хуулийн цэцэд хандсан энэ хугацаанд Цагдаагийн дарга нарыг цагдан хорих нь хуулиараа хориотой байдаг шүүгдэгч нарыг Ганц худаг руу шилжүүлэх асуудлыг цуцлах ёстой гэсэн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлжээ. Одоогоор Сүхбаатар дүүргийн шүүхээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт ямар нэгэн хариулт өгөөгүй байна гэдгийг өмгөөлөгч О.Алтангэрэл мэдээллээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ