
Сангийн сайдын зөвлөх Л.Гангэрэл, Сангийн яамны санхүү,эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа нар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн олон улсын зах зээл дээр Хөгжлийн банкны бондыг арилжааллаа.
Санхүүжилтийн эх үүсвэр босгох чиглэлээр анх удаа Хонконг,Сингапур, Лондон хотуудад ажиллаж, тус банкны 580 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондыг жилийн 5.75 хувийн хүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудтай хамтран арилжаалсан байна.
Энэхүү бондын арилжаа нь Монгол Улсын банк, санхүүгийн түүхэнд шинэ хуудсыг нээж, Монгол Улсын Засгийн газар, банкууд, аж ахуйн нэгжүүдийн олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалах санхүүгийн хэрэгслүүдийн хүү болон бусад үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлнө гэдгийг албаныхан дүгнэж байна.
П.Наран