
Улаанбаатар хотын гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг сайжруулах, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах талаар Япон Монголын засгийн газрын хамтарсан уулзалт маргааш эхлэнэ.
Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтын үеэр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд хоёр улс туршлага солилцож, манай улсын холбогдох байгууллагуудын гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх талаар ярилцах аж. Мөн газар хөдлөлтөд тэсвэртэй хот байгуулах талаар хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар зөвлөлдөх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ