Эмч нар эндсэн эхийн оношийг өөрчилжээ

img

Гомдол ирлээ... Бид хэдийгээр гомдол барагдуулдаг байгууллага биш хэдий ч уншигчдынхаа бичсэн гомдол, хүсэлтийн мөрөөр аль болох бурангуйн эсрэг нийтлэл,  сурвалжлагаар ард түмэнтэйгээ нийлэн тэмцдэг билээ.  Гэтэл сүүлийн үед эрүүл мэндийг сахин хамгаалагч, тангараг өргөсөн эмч нартай холбоотой олны гомдол тасрахгүй байгаа нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байна. Айл өрхөд аз жаргал бэлэглэгч тэдгээр хүмүүс гомдол, гашуудал бэлэглэдэг нь юуны учир вэ. Мэдээж энд алтан гартай бүх эмч нарыг дурдсангүй. Цагаан халаад өмссөн хэрнээ хариуцлага алдсан зарим нэгний талаар бичиж байна.   

“Алтан гартай” эмч нар арван сар тээсэн үрийн минь амийг хөнөөчихлөө  хэмээн нулимс мэлмэрүүлэн хөхөө эвлэн сууж буй  эмэгтэйн сэтгэл сэмлэсэн яриа намжаагүй байтал дараагийн гомдол Дорнод аймгаас ирсэн юм.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу. Яагаад манай сайтад хандах болов?

-Намайг Т гэдэг. Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн. Дорнод аймгийн харьяат. Миний дүү өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүүхдээ төрүүлээд өөрөө бурхан болсон юм.  Дүүгээ цаг бусаар алдсандаа үнэхээр харамсаж сууна. Гэтэл хэдхэн хоногийн өмнө анхны төрөгч  эмэгтэйг өвдөөд очиход манай аймгийн эмнэлэг мөн л бахь байдгаараа байгаа тухай сонслоо. Ингээд бидэнд тохиолдсон энэ эмгэнэлт явдал дахин хэн нэгэнд битгий тохиолдоосой гэсэндээ танай сайтад хандлаа.

-Уучлаарай, та надад болсон үйл явдлыг товчхон ярьж өгөөч?

-Аймгийн  эмнэлгийн эмч  нарын үзэж оношлосноор төрөх сүүлийн  хугацаа  нь 2012 оны 01 дүгээр сарын 15ны өдөр гэсэн байгаа юм. Гэтэл  төрөх  хугацаа нь хэтэрсэн болохоор өөрөө эмч нарт үзүүлэн зөвлөгөө авч явсаар  нэгдүгээр сарын 27нд 17.00 цагийн үед ус нь гараад эмнэлэгт хүргэгдсэн. Дүүг минь өвдөөд очиход эмч нар өвдөлт өгдөг  эм хэл дор нь тавих төдийхнөөр бүтэн шөнийг өнгөрөөж маргааш өглөөний 06.00 цагийн үед Окситоцин тариа залгуулан  2012 оны 01 дүгээр сарын 28ны 12 цагийн үед амаржсан. Төрөх үед ямар нэгэн хүндрэл гараагүй мөртлөө орон дээр 2 цаг хэвтсэний эцэст  14 цагийн үед буюу орноос буух үед гэнэт цус алдаж эхэлсэн. Төрөхийн орон дээр цус тогтоох гэж нилээд цаг алдсан. 17 цаг орчмын үед эмч нар сандралдаж бидэнтэй уулзан “Цус тогтохгүй байна яаралтай хагалгаанд оруулна, ер нь савыг нь авах мэс засалд оруулах хэрэгтэй байна” гэж хэлэхэд манайхан  амь насанд нь л аюулгүй бол мэс засалд оруулж савыг нь авахад гомдолгүй гэцгээсэн юм. Бид тэр үедээ дүү минь савгүй болж дахин хүүхэд төрүүлж чадахгүй болох нь дээ гэж харамсангуй байснаас арай ч ийм зүйл болно гэж ёстой төсөөлөө ч үгүй явсан.

Тэр өдөр нь амралтын өдөр байсныг ч хэлэх үү эмч нарыг хүртэл гэрээс нь очиж авчирч ингэж тэгсээр маш их хугацаа алдсан. Ингээд мэс засал 17.00 цаг өнгөрөөж эхлээд нилээд удаж бараг 3 цаг хиртэй үргэлжилсэн. Эмч нар хагалгааны өрөөнөөс гарч ирээд “Судас боох хагалгаа хийлээ одоо цус нь тогтож байнаа, бага зэрэг л шүүрч байна гэхдээ амь насанд нь аюулгүй ээ бид савыг нь авсангүй” гэж хэлсэн. Ингээд бид тэрүүхэндээ жаахан амсхийх шиг болсон. Гэтэл хэсэг хугацааны дараа байдал бишдэж дүү минь хагалгааны өрөөнөөс гараад удаагүй байхад даралт нь унаж, дахин дотуур цус алдаж байна гэсэн тул хоёр дахь хагалгаанд оруулсан. Ингээд хоёр дахь мэс заслаа эхлээд нэг их удалгүй зүрх нь зогссон доо. Миний дүү төрснийхөө дараа орон дээр хэвтэж байхдаа хүртэл надтай утсаар яриад зүгээр л байсан шүү дээ. /уйлав./ Гэтэл гэнэт цус алдсан байгаа юм.  Энэ цус алдалт юунаас болов гэж тодруулахад байж боломгүй олон таамаг хэлж байсан. Эмч нар хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг нь наад захын олон зүйлээс харагдаж байсан. Эмч нарын буруутай үйлдэл гэж хардах олон шалтгааны нэг нь цусны бүлэгнэлт байхгүйгээс цус алдаж нас барсан гэж хэлээд байгаа юм. Гэтэл 10 сарын турш эмнэлэгт үзүүлж хяналтанд байх хугацаанд нь яагаад оношлож тогтоогоогүй юм бэ. Мөн эмч нар зөвлөлдөөд шийдвэрээ оновчтой гаргаж эхний мэс ажилбараар савыг нь авсан бол  дүү минь амьд үлдэх ч байсан юм бил үү. Бүтэн 19 цагийн турш өвдөж төрөөд, 00 шөлөө ч ууж амжаагүй нялх биетэй эх яаж хоёр хагалгааг дийлэх юм бэ. Үнэхээр харуусмаар.

-Дүүд тань ямар нэгэн суурь өвчин юмуу жирэмсний үед ямар нэгэн зовиур байсан уу?

- Дүү минь эрүүл саруул, тайван, дөлгөөхөн, зөөлөн эмэгтэй байсан. Тэр ч бүү хэл цусаа өгдөг донор хүн байсан даа. Ямар ч суурь өвчин эмгэг байгаагүй. Өөрөө ч Дорноговь аймгийн  ЭМШУС-ийн эх баригч эмэгтэйчүүдийн эмчийн ангийн төгсөх дамжааны оюутан байсан.

 -Эмнэлгийн зүгээс нас барсан онош, шалтгааныг юу гэх юм?

- Дүүгээ бурхан болсны дараа нас барсны гэрчилгээг нь  авахааар  очтол эмнэлгийн хуудсан дээр нас барсны шалтгааныг “Төрсний дараах цус алдалт” гэж бичсэн байсан. Гэтэл арав ч хоноогүй дахин эмнэлэгийн хуудас авахад дээрх онош өөрчлөгдөж “Ургын шингэний эмболия” гэдэг оношоор өөд болсон гэж солигдсон байсан. Задлан шинжилгээний хариу хотоос ирээгүй, онош эцэслэн тогтоогдоогүй байхад оношийг нь дураараа өөрчилж бичсэн нь цаанаа хариуцлагаас мултрах гэсэн оролдлого байжээ гэж хардахаас өөр аргагүй юм л даа.

-Оношийг өөрчилж бичсэнээ эмч нар юу гэж тайлбарлах юм бэ?

-Дүн бүртгэлийн алдаа. Ерөөсөө ийм товчхон тайлбар. Хэрэв бид дахин эмнэлгийн бичиг авахаар очоогүй бол тэр оношийг сольж бичсэнийг мэдэхгүй л өнгөрөх байж.  Дүүгийн минь оношийг өөрчилж бичсэн нь санаатай үйлдэл байсан уу. Эсвэл үнэхээр дүн бүртгэгч алдаа гаргасан уу гэдэг эргэлзээтэй. Хариулт нэхсэн асуултад хэн ч тодорхой хариулаагүй. Аль аль нь эмнэлгийн байгууллагын хариуцлага.

-“Ургын шингэний эмболия” гэдэг нь ямар өвчин юм бэ?

-Эмчийн тайлбараар бол ургийн шингэн нь эхийнхээ цус руу орсноос болж үүсдэг өвчин гэнэ лээ. Тэр нь 10000-д ч билүү ганц  удаа тохиолддог өвчин гээд байгаа. Тэгэхээр эмч нарын яриагаар дүүд минь олон мянгад ганц тохиолддог өвчин тохиолдсон болоод байгаа юм. Гэтэл Улаанбаатар хотоос ирсэн задлан шинжилгээний хариу нь “Төрсний дараах цус алдалт” гэж гарсан.        Энэ нь эмч нарын өөрчилж бичсэн оноштой таараагүй. Төрсний дараах цус алдалт нь эмч нарын хариуцлагатай зайлшгүй холбоотой. Тэгээд л тэд хариуцлага үүрэхээс зугтаж онош өөрчилсөн байх гэж бодогдохоор байгаа биз.

-Та холбогдох хууль хяналтын байгууллагад нь гомдол гаргасан уу?

-Монголчууд аливаа зүйлээс цээрлэдэг нарийн ёс журамтай ард түмэн. Дүүгийн минь 49 хоног ч дуусаагүй байхад хэл ам хийгээд явахыг хүссэнгүй ээ. Тэгээд ч үүнийг бид шүүхгүй, холбогдох газар нь  хянаж шалгана биз дээ.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgoo:
emch nar yalanguya torox emch nar bvr dendej bn shv manai naiz ch gesen torsnii daraa 2 ixer xvvxedee orxiod yabsan 5 xvvxed onchin xotsorson shv
2013-08-22
solongoo:
ter emchi nart arag hemjee avsanuu avaagui bol avhuulah heregtei.
2013-04-19
bi bas medne:
oron nutgiin emch nar yr ni l bol medleggui teneg iljignuud bdag!!!!!!!!!!! bur ger buliin bizness bolcon bdag!!! nuhur ni emnelegiin darga ehner ni huuhdiin emch! ehneriihee gargasan aldaag nuhur ni nuugaad ongoroodog iim ltogtolcootoi bdag shde
2013-03-23
huni ami nasig hariutsdag humus im bj bolohu da.iim bj yaj oorigo emch gedeg bnaa
2012-12-18
Ganga:
Dornodiin emch nar mash hariutslagagui shuu dee. Ter Uranchimeg emch gej yostou teneg avgai baidag . Yu ch medehgui bj ih zantai Er ni emch nariig mash sain hariytslaga tootsoj bhgui bol hetsuu bolson shuu.Ene bichseniig unshaad bur setgel uvduj baina
2012-08-26
сугар:
Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Мөнхнайрамдал өчүүхэн ч гэсэн ёс зүйтэй байгаасаа дарга өлзийчимэг нь өрх гэрээ төвхнүүлчээд өөр байгуулгаар оролдоосой,
2012-03-24
nar:
эмнэлэгт гомдож эмч нарыг үзэн ядаад байгаа гүтгээд байгаа эдгээр ичих нүүрээ элгэндээ наасан хүмүүс эмнэлэг эмч нарын тухай мартаж дахин энэ хүмүүсээр үзүүлэхгүй харуулахгүй насан туршдаа өөрөө өөрийгөө эмчлээд явах хэрэгтэй ш дээ, юм үнэнээрээ сайхан эмч хүн хүн алах гэж анагаах ухааны сургуульд 10 жил сурдаггүй
2012-03-24
zochin:
hetsvv yum boljee setgel obdoj l bn....gehdee emch hvn aldah gej alddaggvi l yumaa ...emch hvniig ih haraah ch bas demii ho emch hvniig hamgaalk bdag burhad bdag yum shvv bi aldaa gargasan emch naraa hamgaalah gesengvi ee... nariin uchriig ni medeegvi uchir ereesoo bvh emchiig zvheed bgaa tenegvvdiig yum bodog gej ...zvgeer bgaa emch hvniig haraaj vl bolno yagaad gebel hezee neg ododr vilee ta edelne ..
2012-03-22
ijil tohioldol:
hund buruu emchilgee hiij ooroo shorond suuya gej boddog neg ch emch bhgui ee . ta nar ch gsn ajil hiij bhdaa aldaa garganadaa gej bodoj ajilladaggui biz dee , yalangaya anagaah uhaand uchir ni oldooogui olon yanziin tohioldluud bdag. uuniig ard tumen mini oilgoj emch huniig buruutgah hereggui dee , minii duu ch gsn gadaadad mon iim tohioldloor nas barsan . yag torood 2 tsagiin daraa genet tsus aldaj nas barsan. ene ni torsnii daraa savnii bulchin genet sulardag obchin bdag yum bnaa. savnii bulchin sain agchij baij sudsiig havchij tsusiig togtoodog yum bna. bid nar ch gsn medne dee . torsnii daraa sav sain agshij bval sain gej . ene mash tsoon tohiolddog hubi hunii ontslog yum bna lee. savnii bulchin genet sulardag shaltgaaniig odoo hurtel tailbarlaj chadaagui bnaa. deerhi bol yag ene tohioldol bhaa gej bodoj bna. ene talaar bas ta nar nom setguulees mergejliin hunees asuuj uzeerei. ene bol yaj ch bolohgui hubi hunii ontslog yum bna lee. bi ene talaar olon gadaadiin nom unshlaa. ene bol sanaatai hiisen uildel bish bhaa gej bodoj bna.
2012-03-22
ekh:
negdugeer turukhud tursun ekh barigchid ni zuun myangan tugrug ugsun ch nemergui yum bilee ekhes turuulj sandraldaad khurdan turultuur turuuleed khuukhdiig mini alakh dukhsun
2012-03-21
emch:
ta nar oilgoj chadahgui l dee uher mongolchuudda taarsan yumnuud
2012-03-21
emch:
tsalingaa golson hun bna yadag yum chi ulsad 20 jil odor shonogui ajillaj uzsen yum uu jijuur hiij noirgui honoj uzsen yum uu tegeed 300 n myangan togrog abaad sard 2 hubaagaad amidraad uz dee chi cham shig yum chadahgui l dee ugaasaa eh barih emch bol hamgiin hund hetsuu ajil mergejil hen durtai aabiin huu hiideg ch yum bish ta nar muusain yumnuudaas bolood ene mergejileer ajillah surah emch oldohoo bolison uchraas emch oldohgui ajillah hun ch alga tiimees ahiad ch eh huuhed endehed belen bna gej bichsen yum malnuud aa
2012-03-21
emch nar ter dyndaa xybiin emneler bvr dabraad baina ongorcon oni 7card minii oxin Xadagtai emnelegt vzvvleed ymain xvzvvnii xabdar baina gecen vvniig ni emchlexgvi xabdar chimegdvvldeg cperial tabiyl geg 450.000 togrogoor tabiylcan 1carch boloogvi gadaadad ybj vzvvlcen emch nar ni gaixaj baican yaraltai xagalgaand oryylcan uyn cain cperial baixab mongo olox gej l cperialaa borlyylax geg l ajil xiideg xybiin emneleg baina Xadagtai emneleg obchtei xvneer biznec xiideg um baina mongold baican bol oxin mini 450.000togrognii zolioc bolood ami nacand ni auyltai xabdartai 5jil bolox baij yynd xen xynalt tabix ectoi be EMCHID ITGEJ BOLOXGVINEE emegteichvvd,oxidyyd mini yana daa
2012-03-21
arai chde emch nar minee heleh ch ug alga hulli juram shuuh tsagdaa gj bdg bol ene heregiig yaasan ch zugeer orhij bolohgui. tgd bur dahiad alda gargaj bn gj bn shde yaasan ch zugeer orhij bolohgui
2012-03-21
Tur zasag dorbitoi arga hemjee abahgui bol emch bolon emneleg -d gar harsan hund surtaltai! abilaga absan bol sain uilchildeg, tanil taldaa geh met asuudal ih bgaa shdee!!!!!!!!! Er ni biznessiin shinjtei bgaa, ungu mungu harna, hudalaa onoshilj baahan unetei emchilgee hiih zereg bol enuuhend bn shuu mongolchuud mini yana daa!
2012-03-21
huviin emnelegtei murtluu ulsad ajilladag buyu uuriin emneleg ruugee humuusiig yavuuldag nuhuduudiig yah ve
2012-03-21
yasan genee tsalindaa gomdood hun alaad bdg gesen ug vv emch ee eswel mongoliin emch nar ur chadwaraaraa dood tvwshind bga tym yy
2012-03-21
emch nar chin hun alj toglodog aluurchid shde
2012-03-21
zochin:
za tegeed uur tsaaguur chin mani bidiin medehgui uchnuun no bga da. uudlaad gargah heregtei shde hereg huuchrahguie gej
2012-03-21
emch:
ter ehneree emch geed baigaa amitan teneg hulgaich be setgel dutah bish achaalal ni hetereed baigaag tor zasag ni ch eruul mendiin yam ni medehgui oilgohiig husehgui teneg yumnuud baigaa yum chiniyaj toroh gazar ni sain baih be baigaa hedhen emch ni zutgeed ch barahgui bolson ajillah hun ch baihgui baihad emch hangalttai gej hutsaad yah be ter yamnii teneguud HURELBAATAR ENHBAT gazariin TUUL BOLORMAA yamnii BUYANJARGAL GEH METIIN TENEGUUD BAIHAD MONGOLIIN NEH BARIH HOGJIHGUI EE AHIAD CH EH HUUHED ENDENE UHNE YANA DAA HOORHII
2012-03-21
эмч:
яг зөв би ч эх барих эмэгтэичүүдиин эмч хүн
2012-03-21
nanya:
minii ehner emch ch geh shig ehneree shorond hiie gej bgaagaamuu tegj oilgoloo
2012-03-21
emch:
ус гараад хэл дор н эм тавиад тодорхои цагаар харах номтои баидаг юм учираа саин мэдэж ярих хэрэгтэи шүү хүмүүс ээ муу л бол эх барих эмч нараа муулахгүи шүү төрөх газар ажиллах эмчгүи болж баигаагаа мэдэх үү та нар саид ХҮРЭЛБААТАР тодорхои бодлого бариж эх барих эмчээ дэмжиж орон тоо цалин нэмээчээ тэгэхгүи бол ахиад ч эх хүүхэд эндэнэ шүү
2012-03-21
yasan genee tsalindaa gomdood hun alaad bdg gesen ug vv emch ee eswel mongoliin emch nar ur chadwaraaraa dood tvwshind bga tym yy
Эмч хүн алдаа гаргах эрхгүй шүүдээ.Хүний алтан амийг алдчихаад уучлаарай би буруу онош тавьжээ гэхүү.Хариуцлага зайлшгүй тооцох ёстой.Эмчийн буруугаас бол эмчлэх эрхийн хасах,дахин сургах, сувилагч болгох аргууд байж болно шүүдээ...Миний эхнэр эмч.Сүүлийн үеийн ихэнх алдаанууд эмч хүний сэтгэл дутсантай холбоотой гэж би боддог.
2012-03-21
shorond hiih l yum ar arasaa duuldah yumdaa ene eh oron mini yu bolj bainaa, suirel, burhan mini, eruul mendii saidaa ene medeelliin daguu arga hemjee avch uguujee
2012-03-21
denduu:
arai chde emch na min. Ma nar chn tangarag urgusun humuus shuu dẻ. Minii medehiin bs 2,3n hund iim zuil tohioldson gsn. Azaar ted amid uldsen. Ter uree aldsan egch duugee aldsan ger buliinhniig uneheer uruvduj bn ur emterch baina. uneheer haramsaltai yumaa
2012-03-21
emujin:
BALIAT ALUURCHDIIG TER DARUI HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI SALBARIIN SAID MINE CHIHEND TANI OCHIJ BNA UU UUUU.. ENE METSCHILEN HEDEN HUUHED UNCHIRCH HICHNEEH EH GASHUUDAJ, TUUGEER CH BARAHGUI BIE SETGELEEREE EREMDEG BOLJ BN WE BODOJ UZEEREI
2012-03-21
saraa:
tiim shuu emch nar erni iim bolj bna da yag unen namaig 2007 onii 12 sard 6 sar garantai jiremsen 2dahi turulm bsan dornodod huleen awahad 3.30 minutiin ued ochhod hund huntei bna geed 5,30 minutiin gatch irj uzeed togtooh yamarch bolomjgui geed hewtuulj uuruur ni uwduulj gargasan hudendee nulimastai hed honog bsan da ... urgudul gomdol gargah gsnee tewchsen dee .. sn hariutslaga tootsoh heregtei emch nar
2012-03-21
gadaadiin irgen boloh arga:
ajilaa hiij chadahgui hun alchihaad ene emch nar bas uls torchood aluurchin tsagdaagiin darga nariig zus harban geed aigaad shoron d hiilgehgui geed bagaa yum shuu mongold saihan amidarah batalgaa alga daa hoishid yamar 1 argaar l gadaadiin irgen boloh ganz arga baina daa
2012-03-21
emch nar yosoti changa shde
2012-03-21
tuya:
emch nar xariutslaga aldchaad yaj bultxaa sn meddeg ym shig sanagddag. nadad ch bas yg iim tursnii daraax xvndrel garsan. minii xuid 100 xuwi emch nariin buruu bsan. emch naraa ajildaa xariutslagatai bai l daa. ta naraas bolj olon xvn endej bas xoxirch bna
2012-03-21
Муу байна:
Хариуцлагаа чангатгах хэрэгтэй Алдаа гаргасан бол хариуцлагаа жоохон ухамсарламаар байна
2012-03-21
хохирогч:
ene emch nar arai denduu hariutslagagui gariig hi tsailgahgui l bol toroh gazar ter tusmaa eh nylhas toroh gej baigaa emegteichuudiig yg mal shig uzdeg. nadad ch gesen iim zuil tohioldoj baisan azaar amid uldsen ymar ch uragdsan zuil baihgui baina geed namaig gargasan sariin daraa uzuulsen chin aygui tom uragdaltai baina gesen.ene chin hunii eruul mend tsaashlaad goo saihan shuu dee.
2012-03-21
za zailaa ene emch geed bga mal chi hezee heniig alah gj bn daa
2012-03-21
nomio:
ene bo emgenel odoogiin emch nar arai ; denduu achtan bish aluurching beltgej bn shtei ene anagaahiin surguuliud jisheee ni dornogoviin anagaah hotiin toviin huviin surguuliud odoo bolii l doo erhem aluurchin emchintsenruudee zugeer l zailaad og tehuu bodohoos uur hureed baij suuh ch arga alga te1 maluud zail uhtsgeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
2012-03-21
bugdiin shorond hiigeechee naad emch nar chin buur davarj guitslee
2012-03-21
эмч:
эмч буруудах ёсгүй. Эмч анх онош тавиад дараа нь задлан хийгээд оношийг баталдаг. Эмч таамагласан оношоо л бичнэ, задлан шинжилгээгээр оношийг баталдаг. эмчийг буруутгаад дэмий. Энэ Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дарга пилдгэр авгай Чимгээгийн шударга бус бузар явдалдаа эмч нарыг ашигласнаас болж одоо эмч нарлуу утга учиргүй довтолдог боллоо шүү.
2012-03-21
za zailaa ene emch geed bga mal chi hezee heniig alah gj bn daa
zochin:
yamar emegneltei yum be. amid yavax erxee edlex yumsan emch nar min
2012-03-21
zet:
hunii amiar toglochood ingej hariutslagaas zailshiij bhaar buruugaa huleeged hariutslagaa uurchihdeg es zuitei bgaach ee emch naraa
2012-03-21
иргэн:
Та минь ээ Монголд маань ер нь болж байгаа зүйл байдаг юм уу? эрүүл саруул ухаан үлдсэн үү?
2012-03-21
bayaraa:
yamar hyniig emch bolgoj baigaa ni eryyl mendiin baiguullagiin buruu. mongo hoohoo bolij chanariig anhaarmaar ym daa hairan emegtei hoorhii...
2012-03-21
zochin:
aimshigtai. odoo ter huuhed ni yaj bga boldo. meemee hohhiig yamar ih husch bga boldo. eej ni ch gesen huuhdee hohuulhiig husej l bsan bh da hoorhii. arai denduuma ene emch nar. dahij iim hagatsal hen negend buu tohioldoosoi.
2012-03-21
emegtei:
emch nariin gariiig tsailgahgui l bol alaad hayhaas siiihgui humuus shuu deee .......... yalanguya turuh gj bgaaa bol sain hudnruulj baij l esen mend turuh baih daaa busguichuud mini yana daa odoo
2012-03-21
boldmaa:
Tiimee, yag iim zyil namaig mun baga ohinoo gargahad bolson um. Az bolj unuudur bi amid baina. Eh nyalhsiin tubd 2005 onii 11 sard turuhud emhclegch emch enhbaatar, ambulatoriin tasgiin erhlegch nar yneheer hariytslagagyi handsan, hynii byhel byten erhtniig abhchaas uurt mini helelhgyi yylzaa ch ygyi zygtaasan shyy dee...
2012-03-21
Íàðàà:
ñóìàíä áèø àéìàãò áàéíà äàà á¿òýí øºíºæèí ÿìàð÷ àðãà õýìæýý àâàõã¿é ÿìàð õàðèóöëàãàã¿é þì âý
2012-03-21
эмч нар:
эмч нар хариуцлагатай бай л даа байнга ийм гомдол гарч байх юм
2012-03-21
emch nar denduu shuu
2012-03-21
гочоо:
Цагаан халаадтай алуурчдийг эмчлэх эрхийг нь хасаж шоронд нь хүний амиар тоглочоод зүгээр л яваад байдаг шүүх прокурор нь шалгаж тогтоож үзээрэй дээ
2012-03-21