Хурандаа Г.Ганбаатарын хэргийг шүүнэ

img

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нараас шүүгдэгч Г.Ганбаатарын хэргийг тусгаарлах шийдвэрийг анхан шатны шүүхээс  өнгөрөгч гуравдугаар сарын 14-ний өдөр гаргасан юм.  Тиймээс  Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.  Хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар оролцох юм. Шүүх хурлыг хагас нээлттэй явуулах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ