Гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл бүртгэгджээ

img

Цагдаагийн Ерөнхий  газрын шуурхай удирдлагын 101, 105 утсанд өчигдөр гал түймрийн зөрчлийн гурван дуудлага ирсэн байна.   Түүнчлэн 102 дугаарт иргэд байгууллагаас нийт 2823 удаа холбогдсоноос гэмт хэрэг, зөрчлийн тухай 877 мэдээллийг хүлээн авч шалгахад, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 32, илрээгүй найман хэргийг шалгажээ.   Харин 103 дугаарын утсанд нийслэлийн иргэд, байгууллага аж ахуйн нэгжээс эмнэлгийн 2715 яаралтай тусламжийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авснаас бодит 514 дуудлаганд очиж үйлчилсэн байна.   Үүнээс төрөхийн 40 oсол, гэмтэл 67 зөвлөгөө 336 согтуутай холбоотой 18 дуудлага иржээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ