
Монгол Улсын 18 хүртэлх насны бүх хүүхдийг амбулаторийн үйлчилгээнд хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор “Эрүүл хүүхэд” аяныг эхлүүлээд байгаа. Тус аяны арга хэмжээнд зарцуулах 18 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа аж.
Аяныг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний үе шатанд 0-18 насны нийт 969,6 мянган хүүхдийг эрүүл мэндийн ерөнхий үзлэг болон амны хөндий, нүд, чих хамар хоолойн үзлэгт 0-5, 5-11, 11-18 гэсэн насны ангиллаар хамруулахаар сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг дээр хүүхдийн эмч нарын баг ажиллаж эхэлсэн байна.
Харин хоёр дахь үе шатанд амны хөндийн үзлэгээр шүдний өвчлөл илэрсэн хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх, эмчлэх ажлыг 2012 онд багтаан зохион байгуулах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ