Г.Ганбаатарыг шүүх хурал эхлээгүй байна
2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарын нэг Г.Ганбаатарын хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон ч одоог хүртэл эхлээгүй байна. түүний хэргийг Ч.Амарболд нарын хэргээс тусгаарлах шийдвэрийг анхан шатны шүүхээс өнгөрөгч гуравдугаар сарын 14-ний өдөр гаргасан юм. Хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар оролцох юм. Шүүх хурлыг хагас нээлттэй явуулах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ