Мексикт 7.4 магнитудын газар хөдлөлт боллоо

img

Мексикст 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Үүний улмаас олон зуун барилга байшин нурсан байна. Мексикийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн үеэр хүний амь эрсдээгүй тухай хэвлэлүүд мэдээлсэн байна. Гэхдээ 800 орчим дээр үед баригдсан, хэврэг байшингууд нурсан учир нурангинд дарагдсан хүмүүс байх боломжтой хэмээн тус улсын аврах албаныхан шуурхай ажилласаар байгаа аж. АНУ-ын геологийн судалгааны төвөөс гаргасан мэдээлэлд өмнөд хэсгийн Герреро мужаас нийслэл Мехико хотыг хүртэл газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн байна.   Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ