
2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нараас шүүгдэгч Г.Ганбаатарын хэргийг тусгаарлах шийдвэрийг анхан шатны шүүхээс өнгөрөгч гуравдугаар сарын 14-ний өдөр гаргасан юм.
Тиймээс Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болохоор товлогдсон.
Дөнгөж сая авсан мэдээллээрСүхбаатар дүүргийн шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэн хурандаа Г.Ганбаатарын хэргийг Ч.Амарболд нарын хэрэгтэй нэгтгэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн Г.Ганбаатарыг цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.
Хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар томилогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ