О.Баасанхүү: Тэмүүжин гишүүний дэлгэсэн цагдаагийн өдрийн тэмдэглэл бодитой зүйл

img

-Монголын хууль дүрэм яагаад ард тумнийхээ эсрэг явагдаад байна. Тодорхой баримттай болчихоод байхад энэ асуудлыг яагаад шийдэж чадахгүй байна. -Долдугаар сарын 1-ний асуудал бол сонгуулийн будилааныг эсэргүүцэж ард түмэн жагссан, дараа нь будлианыг нуухын тулд эвслийн засгийн газар байгуулсан. Энэ хэргийн бодит үнэнийг тогтоовол нөгөөх сонгуулийн булхай ил болчих гээд байна л даа. -Одоо энэ асуудлыг шийдэх боломж бүрдсэн үү. Тэмүжин гишүүний тэмдэглэл хэр бодитой вэ. -Миний бодлоор Тэмүжин гишүүнд байгаа цагдаагийн өдрийн тэмдэглэл тун ч бодитой зүйл гэж үзэж байна. Гэхдээ одоогийн шүүх хурлын материалд Тэмүжин гишүүний олон нийтэд дэлгэсэн тэмдэглэлийн дэвтэрт ач холбогдол өгөхгүй байна л даа.  Магадгүй буудсан, гүйцэтгэсэн тухай асуудал яригдаж  эхлэхээр энэ сөхөгдөх байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн дарга нар биш албан хаагчдын хэрэг байгаа шүү дээ. - Хувь хүний бичсэн утасны бичлэгүүд ирж байгаа юу -Шүүх хурал болоогүй байхад хавтаст хэрэгт тийм зүйл байгаа гэж хавтаст хэргийн дотор байгаа зүйлсийг олон нийтэд дэлгэх нь хуулиараа хориотой байдаг юм. -Төрийн нууцад хамаарах баримт бичигтэй та танилцах эрх бий юу. Мэдээлэл өгөх бүртээ нууц баримттай нь танилцмаар байна гэх юм? -Бүрэн эрх бий. Мэдээж хууль сануулна. Нууц задруулахгүй байх үүрэг хүлээнэ.  Г.Ганбаатар хурандаагийн шүүх хуралд яагаад хохирогч нар оролцсонгүй вэ? -Өнөөдөр болсон шүүх хуралд хохирогч нар оролцож амжаагүй. Учир нь албан ёсоор шүүх хурлын товыг мэдэгдээгүй.  Шүүх хурал хойшлож шинэ өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч нь  хавтаст хэрэгтэй танилцах хугацаа өглөө. - Энэ хэрэгт хэчнээн хохирогч оролцсон бэ? -Дөрвөн хүн буудуулж нас барсан, 6 хүн хүнд гэмтсэн гэхээр нийт 10 хүн хохирогчоор тогтоогдож шүүх хуралд оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ