-Таны үйлчлүүлэгчийг хүмүүс сүүлийн үед энэ хэргийг улстөржүүлэх хандлага гаргаад байна гэж харах боллоо. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Хуулийн үйлчилгээг үзүүлнэ. Би тэр хүний хувийн асуудалтай холбоотой байр суурь илэрхийлэхгүй. Тодорхой хэмжээнд янз бүрийн мэдээлэл өгөх шаардлагагүй гэдгийг сануулсан. Гэхдээ энэ нь тэр хүний хувийн асуудал.
-Өнөөдрийн шүүх хурлын явц хэвийн явагдсан уу?
-Өнөөдрийн шүүх хурал процессын талаасаа хэвийн явагдсан. Гэвч хохирогч нарын өмгөөлөгч, хохирогч нар ирээгүй. Гэрч нар ч ирээгүй.
-Хохирогчийн өмгөөлөгч өрөөс чинь гадна өөр хүн бий юу?
-Байгаа.
-Таны үйлчилүүлэгчид болон хохирогчид мөнгөн дүн бүхий хохирол нэхэмжилж байгаа юу?
-Нэхэмжилж байгаа. Тухайлбал, төрөөс буудсаныхаа төлөө 10 сая төгрөг өгсөн юм билээ. Гэтэл эмчилгээ хийлгэх гэж орон байраа хүртэл зарж, ажилгүй болсон хүмүүс ч байдаг.
-Ц.Нямдорж сайд тухайн үед хохирогч нарт өмгөөлөгч олж өгсөн гэдэг үнэн үү?
-Тийм томилсон л гэж ойлгодог шүү дээ. Өөрөө өмгөөлөгч болохоор сайд томилгоо хийсэн гэдэг дээр гайхдаг юм.
-Энэ хэргийг өмгөөлснөөс хойш танд ямар нэгэн дарамт ирсэн үү?
-Одоогоор тийм зүйл байхгүй.
-Та 7-р сарын нэгний үйл явдалд яг хэнийг буруутгаж байна вэ?
-Энэ хэрэгт төр өөрөө буруутай гэж би боддог.
-Миний хувьд шүүх хурлыг нээлттэй явуулвал зүгээр юм шиг санагддаг та юу гэж боддог вэ?
-Нээлттэй явах ёстой гэдэгтэй 100 хувь санал нэгтэй байгаа.
-Шүүх юуны учраас хурлыг нээлттэй явуулахгүй байгааг тайлбарлаж өгөөч?
-Төрийн нууцтай холбоотой асуудал яригдаж магадгүй гэсэн утгаар хаалттай явагдаж байгаа гэсэн.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсрэг талын өмгөөлөгчдийн ярьснаар хавтаст хэрэгт нууцын зэрэглэлд багтахаар зүйл байхгүй гэж ярьдаг. Та бас хавтаст хэрэгтэй танилцсан уу?
-Танилцаагүй. Би танилцах хүсэлт тавиад одоог хүртэл танилцаж амжаагүй л байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ