О.Баасанхүү:Цагдаагийн дарга нарт үүсгэсэн зүйл анги нь хүнд

img

-Та яагаад олны анхаарал татсан хэргийг сонгож авдаг юм  бэ? -Би сонгож авдаггүй, миний өмгөөлж байгаа хэргүүд  л олны анхааралд орсон байдаг. Маш олон хэрэг өмгөөлж байгаа. Би үйлчлүүлэгчээ сонгодоггүй, үйлчлүүлэгчид маань өөрсдөө саналаа тавьдаг. Маш олон хэргийг өмгөөлж байгаа ч зарим нь олны анхаарал татдаг. Зарим нь олны анхаарлыг таталгүй шийдэгддэг. -Цагдаагийн дарга нарт дээд тал нь хэдэн жилийн ял өгөх бол? - Цагдаагийн дарга нарт хуулиаараа бол 5-10 жилийн хорих ял өгөх учиртай -Өршөөлд хамрагдаад суллачихгүй байгаа -Шүүх хурлын үеэр прокурор санал хэлнэ, шүүх тэр прокурорын төлөвлөсөн ялаас гурван жилийг хасна. Цагдаагийн дарга нарт үүсгэсэн зүйл анги нь хүнд зүйл анги учраас хэсэгчлэн өршөөлд хамрагдах боломжтой. Цэргийн гэмт хэргийн зүйлчлэл нь хүчингүй болсон зүйл анги биш. -Ядаж 5-аас дээш хорих хэрэгтэй биш үү. -Шүүхийн л асуудал даа, би  шүүх ажиллагааны үеэр ялын зүйлчлэлийн талаар санал өгнө. -Долдугаар сарын 1-ний хэрэг бүхэлдээ улстөржиж байна гэх нийгмийн хандлага байна л даа. Та бас улстөржөөд байгаа юм биш үү? Би улс төржмөөргүй байна. Улстөрчид бодит үнэнийг тогтооход саад учруулж байна. -Таны ард Н.Энхбаяр байгаа юм биш үү? -Миний ард ямар нэгэн улс төрч байхгүй. Би өмгөөлөгчөөр 15 жил ажиллаж байна. Тэр хугацаанд хэн нэгний захиасаар өмгөөллийн ажил хийж байгаагүй.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ