О.Баасанхүү: Шүүгч хууль зөрчсөн биш, хуулийг зөв хэрэглэж чадахгүй байна

img

-Шүүхийн буруутай шийдвэрт гомдолтой байгаа иргэд танд шууд хандаж болох уу, Өмгөөллийн ханш хэр байх бол? -Болно. Эрүүгийн хэрэг дээр ихэвчлэн үнэгүй өмгөөлөл хийдэг. Учир нь нэн ядуу иргэд эрүүгийн хэрэгт өмгөөлүүлэх төлбөрийн чадваргүй байдаг. Тэдгээр иргэдийг төрөөс харж үздэггүй. Гадаадын улс оронд ард иргэдэд зориулсан өмгөөллийн төсөв баталдаг. Харин манайд тэгдэггүй. Нөгөө талаар хүмүнлэг ёсыг бодож, ядарсан зовсон иргэдэдтуслах хэрэгтэй. -Ц.Энхбаярын өмгөөлөгчөөр хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? Шүүхийн шатнаас ажиллаж байна. Энэ долдугаар сарын 1-ний асуудал дээр бол анхнаас нь өмгөөлөл хийж байсан. -Энэ сарын 14-ний өдөр болсон шүүх хурлын үеэр таныг шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү? - Шүүгч хууль  зөрчсөн биш. Хуулийг зөв хэрэглээгүй. Шүүгч хэрэг тусгаарлах эрхтэй. Ямар ч үед. Гэхдээ хэргийг тусгаарлахын тулд  үндэслэл нь хуулийн дагуу байх учиртай. Тэгэхээр шүүгдэгч байгаа бол анхан шатны шүүх хуралд заавал оролцуулна. Өмгөөлөгч байхгүй бол шүүх хурлыг хойшлуулна гэж заасан байдаг. Гэтэл шүүгдэгч Г.Ганбаатар хуралд ирчихсан байхад хэргийг нь бусад шүүгдэгч нарын хэргээс тусгаарласан  л буруу юм л даа.  Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэрийг давах боломж байхгүй.  Хуулийн заалтыг зөв хэрэглэхийн тулд шүүх бүрэлдэхүүнээс татгалзахаас өөр аргагүй юм байна гэж би тэр үед  хэлсэн л дээ. -Шүүгч алдаа гаргасныг нь дүгнэх эрх нь танд бий юу? -Шүүгчийн дүгнэж байгаа асуудал биш. Шүүгч дотоод итгэлээрээ дүгнэлт гаргадаг. Шүүгчийн алдаа өөрөөр хэлбэл дураараа аашилсан үйлдлийг дээд шатны шүүх засах ёстой.  Би өмгөөлөгч хүн учраас  шүүх хурлын үеэр мэтгэлцэх нэг тал нь болж оролцож байгаа учраас  шүүгч алдаа гаргасныг хэлэх эрх бий. -Таныг  Н.Энхбаяр санхүүжүүлдэг юм биш үү? - Үйлчүүлэгч ээ гэж боддог. -Та МАХН гишүүнээр элссэн үү. Сонгуульд өрсөлдөх үү? - Элссэн. Сонгуульд өрсөлдөх эсэхийг би хэлж мэдэхгүй л дээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SOOKOO:
Тэмүүжин сайдаа ХУУЛИЙН ШИНЭТГЭЛЭЭ ЯАРАВЧЛУУЛАХГҮЙ БОЛ ХЭДЭН ШАТНЫ ШҮҮХИЙНХЭН ХУУЛИЙГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРЖ,САНААНДАА ЗОХИЦУУЛАН ШИЙДЭЖ ЭГЭЛ ХҮМҮҮНИЙ АМЬ,АМЬДРАЛААР ТОГЛОЖ ДУУСГАЖ БАЙНА. ХҮНИЙ АМЬ,АМЬДРАЛ ҮНЭТЭЙ ГЭДЭГ ОЙЛГОДОГГҮЙ ХҮН ШҮҮГЧ БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ?
2012-11-29
SHUDARGA:
SHUDARGA, ZOV SETGELTEI SAIN OMGOOLOGCH. AMJILT HUSYE TAND
2012-04-12