-Хавтаст хэргийн материалтай танилцаж байхад буудуулсан буудсан тухай бий юу?
-Шүүгчийн зөвшөөрөлгүй хавтаст хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байдаг юм. Гэхдээ энэ хэргийн гэм буруутай хүмүүсийг олж тогтоох бүрэн боломж бий. Хангалттай нотлогдсон гэж үзэж байна.
- Дарамт шахалт ирж байна уу?
-Одоогоор мэдэгдсэн юм алга. Намайг дарамтлах шалтгаан байхгүй.
-
Шүүх хурлын үеэр шүүгдэгч нар шүүгч рүү дайрсан гэж үнэн үү?
-Шүүх хуралдаан дуусах үед шүүгдэгчийн зүгээс бүдүүлэг авир гаргасан. О.Зоригт сэтгэл санаа нь хямарсан байсан юмуу “Би шүүгчээс татгалзахгүй яг одоо ялаа өг” гээд орилоод байсан.
-Хурандаа О.Зоригт шүүгч рүү дайрснаас болоод бусад шүүгдэгч нар хоригдох болчихсон хэрэг үү?
-Шүүхэд үл хүндэтгэсэн байдлаар харьцсан. Хоёрдугаарт шүүгдэгч гэдгээ мартчихсан хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөд явж байсан нь буруу гэж бодож байна.
-Шүүх хурлын тов гараагүй?
-Төр болон төрийн тэргүүн үймээнээр хохироогүй. Хохирогч нь иргэн шүү дээ. Тийм учраас шүүх хуралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байгаа юм. Гэтэл хохирогчдийг шүүх хурлын үеэр дуудахгүй мэдэгдэхгүй байгаа нь буруу л даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ