Г.Ганбаатарыг хорих рүү авч явлаа
НЦГ-ын дарга асан, хурандаа Г.Ганбаатарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болсон билээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг дөнгөж сая ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461дүгээр анги уруу авч явлаа.
2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарын шүүх хурал өнгөрсөн лхагва гаригт болж, Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарыг цагдан хорих шийдвэр гаргаж хурандаа Г.Ганбаатарын хэргийг тусгаарласан билээ.
Гэвч өнөөдөр тус дүүргийн шүүхээс Г.Ганбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Ч.Амарболд нарын хэрэгтэй нэгтэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн шүүгдэгч нэмж өмгөөлөгч авч байгаа тул хавтаст хэрэгтэй танилцах хугацаа олгож хурлыг хойшлуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ