
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчид Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт хяналт эрүүл ахуй халдвар судлалын хяналтын чиглэлээр шалгалт хийжээ.
Шалгалтын явцад эмнэлгийн ачаалал ихсэж, өвчтөний нэг оронд ногдох талбайн хэмжээ бага, өрөө тасаг байхгүйгээс өвчтөнүүдийг эмнэлгийн хонгилоор хэвтүүлэх, өрөө тасалгааны агаар солилцоо хангалтгүй, бүгчим халуун, сахиурын болон эргэлтийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан, сувилагч нь тариа хийхэд шаардлагатай зүйлсээ бэлтгэдэггүй, нэг удаагийн бээлийг бүх үйл ажиллагааны турш хэрэглэж хэвшээгүй зөрчлүүд илэрсэн байна.
Мөн тарианы болон эрчимт эмчилгээний өрөө, хэвтэн эмчлүүлэгсдийн тасгийн нийт 40 цэгээс арчдас шинжилгээ авч шинжлүүлэхэд 41.46 хувь нь нянгийн бохирдолтой гарсан нь тус тасгийн угаалга, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хангалтгүй, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм алдагдсан, эмнэлгийн дотоод халдвар үүсэх эрсдэлтэй төвшинд байгаа нь тогтоогджээ.
Тиймээс Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн удирдлага, тус тасгийн эмч, сувилагч нарт илэрсэн зөрчлийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөрчил гаргасан тасгийн эрхлэгч, асрагч нарт торгуулийн арга хэмжээ авсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ