Иргэний үнэмлэх олгох ажлыг ХЗДХ-ийн сайд ахална

img

Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулан байгууллаа. Харин аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо бүрт тухайн шатны Засаг дарга Ажлын хэсгийг ахлах болжээ. Иргэний үнэмлэх нь УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад зайлшгүй хэрэгтэй төдийгүй сонгуулиас өмнө үнэмлэхийг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд төрийн болон орон нутгийн байгууллагын дэмжлэг туслалцаа, оролцоо шаардлагатай учир Засаг дарга нарыг тухайн орон нутаг дахь Ажлын хэсгийн ахлагчаар томилсон байна. Үнэмлэх олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Ажлын хэсгийн ахлагч нарт даалган, иргэний үнэмлэхний олголтын талаар 6 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг сайд Ц.Нямдоржид үүрэг болголоо. Иргэний үнэмлэхийг 496 нэгжээр дамжуулан шууд олгохоор төлөвлөөд байна. Үнэмлэх хэвлэх байр, тоног төхөөрөмж бэлэн болсон бөгөөд нууцлал бүхий бэлдэцийг 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний хооронд Финлянд Улсаас авчирна. Энэ дагуу үнэмлэхийг 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 11 хүртэл хугацаанд тасралтгүй хэвлэж, иргэдэд тараах юм. Иргэний үнэмлэх нэг удаа олгоход шаардагдах хураамжийг иргэдээс авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЧОНОНД ХОНЬ ХАРИУЦУУЛНА ГЭГЧЭЭР ЭНЭ ХҮНИЙ АДАГАТ ЭНЭ ЧУХАЛ АЖЛЫГ ХАРИУЦУУЛААД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. ЁСТОЙ НЭГ ДУРААРАА БУДЛИАН ХИЙХ БАЙХ ДАА. АЯГҮЙ БОЛ 12 ОНЫ СОНГУУЛИЙН МӨНӨ МОНГОЛЫН ХҮ АМЫН ТОО 3САЯААС ДАВЧИХСАН БАЙНА БИЗ .ХУУРАМЧ ҮНЭМЛЭХИЙГ Ч НЭГ ДУРААРАА ХИЙХ БАЙЛГҮЙ ДЭЭ
2012-03-24
zochin:
chi uru zaila .tegvel hujaa ardchilsan namaa tavihnuu chi bitgii gorid za.ard tumeen 7 sarin 1 ni yumeni ezed ardchlalig hezeech songohguie ted bol luivarchid. aluurchid.zorigin heregt ted buruutai.
2012-03-22
zochin:
tanig demjij bna. ta bol ajilda sain.elbegdojiig boduul hun shuu. ard tumen itgej bga shuu.bitgii buuj ugurei.
2012-03-22
zochin:
ene Nyamdorjiig zailuulaachee, yaagaad ingej davraagaad baigaa yum be, huuli zuin saidaar MAN-iin uur huniig tavij bolohgui baina uu, tsaana chini uchnuun olon hel ustai huulichid baina
2012-03-22
zochin:
chi uru zaila .tegvel hujaa ardchilsan namaa tavihnuu chi bitgii gorid za.ard tumeen 7 sarin 1 ni yumeni ezed ardchlalig hezeech songohguie ted bol luivarchid. aluurchid.zorigin heregt ted buruutai.
за ингээд хятадын тагнуул удирдахаар боллоо, хичнээн хятад тргэн монгол улсын иргэний үнэмлэх авахыг бид байтугай хятад ч тааварлашгүй
2012-03-21