Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

img

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хандан сэрэмжлүүлэг гаргалаа. Тухайлбал, шар усны үерийн аюулд өртөх эрсдэлтэй голын арал, тохой, томоохон гол, нуурын эрэг дагуу, уулын усны буулт, жалга судгийн аманд бууж суурьшихгүй байх, үер, усны аюулаас хамгаалах зориулалттай далан, суваг, шуудууг татах, сэргээхийг анхааруулав.   Гол, мөрөн, нуурын мөс хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсч мөсний нягт багасч байгаа тул хүн, мал, автомашин гарахад мөс цөмрөх, түүнчлэн гол, мөрний ус эргээсээ хальж усанд автаж болзошгүй учир амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох байдлаас урьдчилан сэргийлэхийг санууллаа.   Түүнчлэн шилжилтийн улиралтай холбогдуулан үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч болзошгүй учир иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцаслах, шатахууны нөөцтэй замд гарах хэрэгтэй. Хуурай, хүчтэй салхинаас үүдэн түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цогоос ой, хээрийн түймрийн аюул гарах нь нэмэгддэг тул үнс, нурмыг тусгайлан бэлтгэсэн таглаа бүхий нүх, саванд хийж гал алдахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ