Улсын начин Ц.Улаанхүү шүүгдэнэ
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан хэргийг шүүх хурал энэ сарын 26-ны өдөр болно. Түүнд өнгөрөгч онд хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган, 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч байсан билээ. Гэвч хяналтын шатнаас хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ