
Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр өчигдөр Булган, Дорнод аймгуудад ой хээрийн түймэр асчээ. Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянголын Эмгэнт гэдэг газар буюу Эгийн голын хойд талд голын дагуу өчигдөр ой, хээрийн түймэр гарчээ. Аймгийн төвөөс 220 км, сумын төвөөс 105 км зайд хоёр га орчим талбайг хамарсан уг түймрийг цурманд оруулсан байна.
Мөн Дорнод аймгийн Баян-уул сумын төвөөс урагш 15 км-т Хуурай хөндийн голд хээрийн түймэр гарсныг бүрэн унтраажээ. Энэ үеэр Түймэрт голын модон гүүр бүрэн шатсан бөгөөд хамарсан талбай, хохиролын хэмжээг одоогоор тогтоогоогүй байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ