Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн

img

Улаанбаатарт үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна. Өглөө 05 цагийн байдлаар 4 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 861гектопаскаль байв. Даралт өдөртөө өснө. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 9-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн зүүн хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ