
Лондон 2012 олимпийн наадмаас монголчуудын алтан медаль авах нэг найдвар үгүй болж байна.
Учир нь Бээжингийн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар боксчин Э.Бадар-Ууган энэ жилийн олимпийг өнжих шийдвэр гаргажээ. Тэрбээр олимпийн эрх олгох тэмцээнээс нэрээ татаж дараагийн тамирчинд болгомж олгосон байна.
Бээжингийн олимпоос хойш бэртэл гэмтлийн улмаас рингнээ ховорхон гарсан Э.Бадар-Ууганыг Лондонгоос алтан медаль авна гэж монголын төдийгүй дэлхийн ширэн бээлийтнүүд үнэлж байсан. Ийнхүү Ази тивийн боксчдын сонгон шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотноо дөрөвдүгээр сарын 4-13-нд болох бөгөөд монголын баг тамирчид явах гэж байна.
Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 10 жингийн ангилалд болох тус тэмцээнээс нийт 10 жинд ердөө 25 эрх олгоно.
Өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар олимпийн эрхээ аваад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ