
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Дэлхийн усны өдөр”-т зориулсан “Ус-хүний эрх” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчны зөвлөх Э.Зоригт нар оролцож үг хэлнэ.
Мөн Хүний эрхийн үндэсний комисс, Усны газар, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас илтгэлүүд тавьж, хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргана.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ