
Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр 11.00-12.00 цагийн хооронд Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллана. Цаг уурын мэдээлэл боловсруулах орчин үеийн супер компьютертэй болох хүсэлтийг ЦУОШГ-аас Засгийн газрын тэргүүнд тавьсны дагуу өнгөрсөн онд энэ асуудлыг шийдвэрлэж өгсөн. Тус газарт ажиллах үеэрээ Ерөнхий сайд супер компьютерийн ажиллагаа, боловсруулж буй мэдээллийн чанартай биечлэн танилцана.
Түүнчлэн, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчидтэй хийсэн “Байгаль орчны аюулгүй байдал-бидний ирээдүйн баталгаа” сэдэвт уулзалтын үеэр өгсөн үүрэг, даалгаврынхаа хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсоно. Мөн Байгаль орчны улсын мэдээллийн сан 19 төрлийн мэдээллээс бүрдэхийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан байдаг. Эдгээр мэдээллийн сан бүрдүүлэлтийн явц, үр дүнтэй танилцах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ