Байгаль орчныг хамгаалах хаврын сарын аяныг нээнэ

img

БОАЖЯ-ны “Хаан” танхимд өнөөдөр 15.00 цагаас Байгаль орчныг хамгаалах хаврын сарын аяныг нээнэ. Нээлтэд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар,  тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, ХБОБНГ-ын дарга Д.Энхбат, орлогч дарга Б.Саран, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, дэд дарга Д.Цээсодролцоо, Усны газрын дарга Ц.Бадрах, Ойн газрын дарга М.Тунгалаг, Нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга Ю.Дэлгэрмаа, Монголын байгаль орчныг хамгаалах холбооны ерөнхийлөгч Н.Бадамханд нар оролцох аж. Энэ үеэр салбарын удирдах албан тушаалтнууд сарын аяны зохион байгуулалт болон бусад холбогдох сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл өгөх юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BAIGAL HAMGAALAH SARIIN BISH. TSAG YAMAGT. TOGTMOL HAMGAALAH HEREGTEI SN DEE/
2012-03-22