Сайдын тушаалаар дэд зөвлөл байгуулагдлаа

img

УИХ-аас Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль баталсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийг байгуулжээ. Уг дэд зөвлөлийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд байгуулсан юм байна. Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд БСШУЯ, ХЗДХЯ, БОАЖЯ, НХХЯ, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ГХЯ, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

NTAMDORJ odoo boltol iim huuli sanaachlahgui uhsenee hiij parlamentad 20-ood jil suuj baisan yum be.
2012-03-22
http://www.youtube.com/watch?v=BpJQGmMNGfc
2012-03-22
СҮХ:
АЛЬ ЭРТ 10 ЖИЛИЙН ӨМНӨ ХИЙХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ ӨДӨР АЛДАЖ ШӨНӨ ГЭДЭГ Л БОЛЛОО ИДЭЖ УУГААД ЗАВГҮЙ БАЙСАН НЯМДОРЖ СОНГУУЛЬ БОЛОХООР ШОУ ХИЙЖ ГЭНЭ
2012-03-22