“Усгүй урсгал” үзэсгэлэн өнөөдөр Төрийн ордонд нээгдэнэ

img

“Шинэ үе, урлаг” нийгэмлэг, Монгол дахь дэлхийн байгаль хамгаалах сан, Усны газар дэмжин хамтран зохион байгуулж буй“Усгүй урсгал” орчин үеийн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Төрийн ордон болон Уран зургийн галерейд нээлтээ хийнэ.   Дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдгээс 97,5 хувь нь далай тэнгисийн шорвог ус, үлдсэн 2,5 хувь цэнгэг уснаас бүрддэг. Харин цэнгэг усны 68,7 хувь мөс хэлбэрээр байдаг. Одоогоор дэлхийн хүн ам цэвэр усны 54 хувийг хэрэглэж дууссан гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Хүн амын усны хэрэглээ одоогийн түвшнээр үргэлжилвэл, 2025 онд цэвэр усны нөөцийн 70 хувийг хэрэглэнэ гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээнд онцолсон бол 2025 онд 48 орны гурван тэрбум хүн усны гачигдалд нэрвэгдэнэ хэмээн дүгнэжээ.   Тиймээс “Шинэ үе, урлаг” нийгэмлэгийн уран бүтээлчид өөрсдийн өвөрмөц өнгө аястай бүтээлээр нэгдэж, хүн төрөлхтөнд уриалж буйг энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм. Уг үзэсгэлэнд “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн Л.Энхбат, гишүүн Н.Амарсайхан, Н.Мөнхбаатар, Д.Баасансүрэн, С.Зэсээ, В.Ундраа, “Хөх нар” төвийн гишүүн Т.Энхболд, уран барималч Д.Батхолбоо, чөлөөт уран бүтээлч Г.Насанбат нарын орчин үеийн урлагийн сонирхолтой төрлүүдээс бүтсэн 20 гаруй уран бүтээл дэлгэгдэх аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ