
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1286 утсанд энэ сарын 19-22-ны өдрүүдэд ирсэн мэдээллийн мөрөөр холбогдох дүүргийн улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүрэг XVI хорооны нутаг дэвсгэрт байрлах минимаркет муудсан хүнсний бүтээгдэхүүн зарж гэсэн мэдээлэл ирсэн байна.
Үүний дагуу тус газраас шалгалт явуулахад ямар ч хаяг шошгогүй, шинжилгээний дүгнэлтгүй бялуу 10 ширхэг, "Русский колбасы" ХХК-ний чанамал хиам зэргийг худалдаж байсан. Дээрхи нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг устгахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ