Манай боксчдоос дөрөв нь медалийн болзол хангажээ

img

Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн Улаанбаатар хотноо болж байгаа билээ. 17 орны 92 боксчин хүрэлцэн ирснээс Монгол, Казахстан, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн улс 10 тамирчин оролцуулж байна. Эхний гурван өдрийн дараах байдлаар манай дөрвөн боксчин медалийн болзол хангажээ.   Тухайлбал, 48 кг-ийн жинд Т.Болортуул эхний өрсөлдөгч Шри Ланкийн К.Атавудаг ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр бямба гаригт мөнгийн төлөө тулалдана. Харин 51 кг-ийн жинд  улсын зургаан удаагийн аварга, тивийн аваргын мөнгөн медальт М.Нандинцэцэг эхний даваанд Узбекистаны Н.Рузиматоватай таарч, ялсан бөгөөд медалийн төлөө Мэри Комтой тулах аж.   Харин 64 кг-ийн жинд залуу тамирчин Э.Уянга Энэтхэгийн боксчин, тивийн хошой аварга М.Ранигийн эсрэг тоглож медалийн болзол хангасан тэрбээр бямба гаригт мөнгөн медалийн төлөө Казахстаны Ф.Шариповатай тоглоно.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TMJ studio:
http://www.facebook.com/pages/TMJ-studio/366926386681684
2012-03-22