Шүүгч, шүүгчийн туслахууд герман хэлний хичээлд хамрагдаж байна
Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон ГОУХАН-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах“ төслөөс хамтран хэрэгжүүлж буй Шүүхийн мониторингийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтныг бэлтгэх сургалтыг 2011 оноос эхлэн зохион байгуулж, нийт 8 шүүгчийн туслахыг ХБНГУ-д нэг сарын хугацаатай сургалтанд хамруулаад байгаа билээ.
2012-2013 онд ХБНГУ-д нийт 8 шүүгчийн туслахыг дээрх сургалтанд хамруулахаар төлөвлөж, сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нийслэл, орон нутгийн шүүхээс шалгарсан шүүгчийн туслахуудыг энэхүү сургалтын бэлтгэл болох герман хэлний 3 сарын эрчимжүүлсэн сургалтанд хамруулж эхлээд байна.
Түүнчлэн иргэний эрх зүйн шүүгч-багшаар шинээр 4 шүүгчийг 2012 онд бэлтгэхээр төлөвлөж, герман хэлний сургалтанд хамруулж байна. Сургалт 3 дугаар сарын 19-ний өдрөөс УДШ-ийн байранд эхэлсэн ба 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ