Төрийн нарийн бичгийн дарга нар тодорно

img

Төрийн албаны зөвлөл  хурлаар өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга нарыг тодруулна. Тодруулбал, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн газар, Стандартчилал хэмжил зүйн газрын дарга нарыг тодруулах юм байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд тус газрын дэд даргаар ажиллаж байгаа Л.Амарсанаа, Монголын харилцаа холбооны ассоциаци төрийн бус байгууллагын захирал Л.Баяраа, Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн нар, Авто тээврийн газрын даргын албан тушаалд тус газрын дэд даргаар ажиллаж байгаа П.Дэлгэрнаран, нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Юнитед бара” хоршооны захирал Ю.Цэвэгжав, Төр засгийн үйлчилгээний авто баазын дарга С.Нацагдорж нар өрсөлдөж байгаа юм.

Түүнчлэн  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Баярт, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Амаржаргал, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга А.Эрдэнэтуяа, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг, мөн тус яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг нар шалгалт өрсөлдөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ