“Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган" маргааш эхэлнэ

img

Улаанбаатар хотын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөрүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах зорилготой "Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган" маргааш Гадаад хэргийн яаманд 09.30 цагаас эхэлнэ.   Энэхүү чуулганд Монгол улсад суугаа 15 улсын Элчин сайдын яам, Олон улсын 23 байгууллага, 40 гаруй гадаадын хөрөнгө оруулагч, мөн дотоодын томоохон бизнес эрхлэгчид оролцох юм байна.   Энэ үеэр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад хөрсний усыг ашиглах, метро барих техник эдийн засгийн үндэслэл зэрэг нийслэл хотод хийхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулах  аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ